Aгаарын бохирдол ба хүний эрүүл мэндэд үзүүлж буй сөрөг нөлөөллийн талаар иргэд олон нийтэд таниулах, иргэдийн оролцоог нэмэгдүүлэх
Улаанбаатар хотын агаарын бохирдол, тэр дундаа нарийн ширхэглэгт тоосонцор РМ-ыг бууруулах зорилттой хэрэгжиж буй УБЦАТ-ийн хүрээнд, агаарын бохирдол ба хүний эрүүл мэндэд үзүүлж буй сөрөг нөлөөллийн талаар иргэд олон нийтэд таниулах, иргэдийн оролцоог нэмэгдүүлэх зорилгоор Нийслэлийн эрүүл мэндийн газар (НЭМГ) ба АШУИС-ийн Орчны эрүүл мэндийн сургуультай хамтран семинар, сургалт, өдөрлөг зохион байгуулах.
Арга хэмжээ нь дараах үе шатуудаас бүрдэнэ:
Арга хэмжээ 1: Улаанбаатар хотын төвийн 6 дүүргийн эрүүл мэндийн нэгтгэлүүд, харъяа өрхийн эмнэлэгүүд, эмч албан хаагчдад зориулсан семинар.
Арга хэмжээ 2: Хамтран оролцогч байгууллагуудтай зөвшилцөж сонгосон БГД-ийн 22, БЗД-ийн 21, ЧД-ийн 12 хороодын өрхийн эмнэлэгийн эмч ажилчдад зориулан орчны агаарын бохирдол болон ирэний ороолцоо сэдвүүдээр сургалт зохион байгуулах.
Арга хэмжээ 3: Сонгогдсон 3 өрхийн эмнэлэгүүдэд өдөрлөг зохион байгуулж эмч, эмнэлэгийн ажилчид хороодын иргэдэд (i) орчны агаарын бохирдол хүний эрүүл мэндэд үзүүлж буй сөрөг нөлөөллийн талаар мэдээллэх, (ii) гарын авлага, витамины үрэл, салфетка тараах, (iii) иргэдийн үүрэг оролцоог нэмэгдүүлэх.
Арга хэмжээ 4: Улаанбаатар хотын хэмжээнд 142 өрхийн эмнэлэг үйл ажиллагаа явуулж байгаа. УБЦАТ-ийн зүгээс агаарын бохирдлын нөлөөллийг харуулсан постеруудыг нийт өрхийн эмнэлэгүүдэд тарааж байрлуулсан ба бүрэн шаталттай зуухны шторкуудыг эмнэлэгүүдийн дэлгэцээр дамжуулах. Тухайн өдөр өрхийн эмнэлэгүүдээр ирж үйлчлүүлсэн иргэдээр санал асуулгын хуудас бөглүүлж судалгаа авсан.
2014/12/16