Агаар бохирдуулагч эх үүсвэрийн мэдээллийн сан бүрдүүлэх нэгдсэн бүртгэл тооллогын явц
Нийслэлийн засаг даргын 2014 оны 05-р сарын 23-ний өдрийн А/410 дугаар захирамж болон Байгаль орчин ногоон хөгжлийн сайдын 2014 оны 05-р сарын 19-ний өдрийн А-181 дүгээр тушаалын дагуу Агаар бохирдуулагч эх үүсвэрийн мэдээлэлийн сан бүрдүүлэх бүртгэл тооллого нь 2014 оны 05-р сарын 26-ний өдөр эхлэн явагдаж байна. 2014 оны 07-р сарын 30-ны 14 цагийн байдлаар нийт 81140 уут эх үүсвэрийг тоолоод байна.
2014/09/30
Дулаалгын аян 2014 оны 09 дүгээр сард эхэлнэ
Нийслэлд амьдарч буй албан байгууллага, аж ахуйн нэгж, айл өрхүүдийн өвөлжилтийн бэлтгэлийг хангуулах, орон байраа дулаалах замаар дулаан хэмнэдэг зөв дадалд бүх нийтийг уриалах зорилгоор 2014 оны 9 дүгээр сард дулаалгын аяныг зохион байгуулахаар боллоо. Жил бүр зохион байгуулдаг энэхүү аяны хүрээнд дулаалгын материал,эрчим хүчний хэмнэлттэй төрөл бүрийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг, импортолдог аж ахуйн нэгж байгууллагуудыг оролцуулан үзэсгэлэн худалдаа зохион байгуулж, тэдний бүтээгдэхүүнийг иргэдэд хямд үнээр борлуулахаар төлөвлөж байна. Аяны нээлт үзэсгэлэн худалдааг Чингисийн талбайд зохион байгуулна.
2014/09/30
Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хороо шинэ бүтэц, зохион байгуулалтаар ажиллана
Агаарын тухай хуульд 2013 оны 12 дугаар сарын 12-ний өдөр нэмэлт өөрчлөлт орж, тус Агаарын бохирдлыг бууруулах Үндэсний хороо нь Монгол Улсын Засгийн газрын бүрэн эрхэд шилжин шинэ бүтэц, зохион байгуулалтаар ажиллаж байна. Тус хорооноос дараахь ажлуудыг хэрэгжүүлж байна.- Улсын Их Хурлаас Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай, Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийг 2014 оны 06 дугаар сарын 06-ны өдөр баталсантай холбогдуулан хуулийн дагуу татвараас чөлөөлөгдөх тоног төхөөрөмж, сэлбэг, хэрэгсэлийн жагсаалтад агаарын бохирдлыг бууруулахад ач холбогдол бүхий эрчим хүчний хэмнэлтэт бүтээгдэхүүн, сайжруулсан түлш зэрэг үйлдвэрлэлийн зориулалттай тоног төхөөрөмж, сэлбэг, хэрэгслийг нэмж батлууллаа. Мөн Агаарын бохирдлыг бууруулах ач холбогдол бүхий сайжруулсан түлш, сайжруулсан зуухны холбогдох стандартуудыг шинэчлэн батлууллаа.
2014/09/30
Сэргээгдэх эрчим хүчний үндэсний хөтөлбөр
Нэг. Хөтөлбөрийг боловсруулах үндэслэл, шаардлага Сэргээгдэх эрчим хүчийг эрчимтэй хөгжүүлэх дэлхий дахины хөгжлийн хандлага, манай орны хэрэгцээ шаардлагыг үндэслэн сэргээгдэх эрчим хүчийг өргөн ашиглах явдал өнөөгийн хөгжлийн чухал зорилт болж байна. Монгол Улсын Засгийн газар байгаль орчинд ээлтэй, эрчим хүчний шинэ эх үүсвэрийг судлан ашиглах замаар, юуны өмнө эрчим хүчээр бүрэн хангагдаагүй байгаа хөдөөгийн айл өрх, эрчим хүчний төвлөрсөн эх үүсвэрт холбогдоходихээхэн хөрөнгө зардал шаардагддаг сум, суурин газрын цахилгаан хангамжийг сайжруулахад сэргээгдэх эрчим хүчийг ашиглахад ихээхэн ач холбогдол өгч байна.Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, Мянганы хөгжлийн зорилт, Монгол Улсын XXI зууны тогтвортой хөгжлийн хөтөлбөр, Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал, Монгол Улсын эрчим хүчний нэгдсэн систем хөтөлбөр, Монгол Улсын эрчим хүчний тогтвортой хөгжлийн стратеги /2002-2010 он/ зэрэг төрийн бодлогын баримт бичгүүдэд сэргээгдэх эрчим хүчийг ашиглах нь манай улсын эрчим хүчний салбарын тэргүүлэх чиглэлийн нэг болгон хөгжүүлэхээр онцлон заасан билээ.
2014/09/30