Сайжруулсан зуухны туршилт-1
Улаанбаатар цэвэр агаар төслийн вэб сайт дээр тавигдсан сонирхолтой туршилтын бичлэгээс хүргэж байна. Бүрэн шаталттай, сайжруулсан зуух нь агаарын бохирдлыг бууруулж чадах уу? Энэ асуултын хариултыг эрэлхийлсэн сонирхолтой туршилтыг хийлээ. Туршилтын үр дүнг доорхи линкээс үзнэ үү
2014/10/01
Утаанд 100 гаруй тэрбум төгрөг зарцуулжээ
Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хорооны ажлын албаны мэдээлснээр Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах 4-5 чиглэлийн арга хэмжээнд 100 гаруй тэрбум төгрөг зарцуулаад байгаа аж.
2014/10/01
Агаарын чанарын индекс
Агаарын чанарын индекс (АЧИ) нь өдөр тутмын агаарын чанарыг мэдээлж тайлагнахад зориулагдсан индексчлэл юм. Товчхондоо бол таны амьсгалж буй агаар хэр цэвэр эсвэл бохирдсон байгааг мөн таны эрүүл мэндэд ямар нөлөө үзүүлж болохыг хэлж өгдөг гэсэн үг юм.
2014/10/01
Бүх нийтээр мод тарих үйлсэд нэгдэв
Монгол Улсын Засгийн газрын тусгай сан- Цэвэр агаарын сангийн ажлын албаны хамт олон бүх нийтээр мод тарих өдөр буюу 5 дугаар сарын 10-ны өдөр Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд мод тарьлаа.
2014/10/01
Агаарын чанарын төлөв байдлын судалгааны дүн мэдээ
1. Улаанбаатар хотын агаарын чанарын ерөнхий төлөв:
ЦУОШГ нь Улаанбаатар хотын агаарын чанарыг нийт 10 цэгт (гэр хороолол, автозам, орон сууцны хороолол, үйлдвэрийн дүүрэг орчим автомат багаж төхөөрөмжөөр 5 цэгт, автомат бус ажиллагаатай багажаар 4 цэгт) 2-5 төрлийн үндсэн бохирдуулах бодисыг тодорхойлон хянаж байна.
2014/10/01
Англи улсын агаарын бохирдлоо арилгасан туршлага
Лондон 1950-иад онд аж үйлдвэрийн хот байлаа, хүн ам шигүү сууршиж, цахилгаан станц, уурын зуух, томоохон үйлдвэрүүд цөм хотын төвдөө байрласан, англичуудын уламжлалт хэрэглээ болсон ил зуухыг айл өрхүүд нь хэрэглэж, өндөр “настай” тээврийн хэрэгслээр зорчсон. Эдгээр нь бүгд утааг уугиулна. Хүн ам, аж үйлдвэрийг даган ирсэн дээрх зүйлс эдийн засагт өсөлтийг авчирсан ч хамгийн эрхэм эрүүл агаарыг хулгайлсаар байлаа.
2014/10/01
Хятадын Шеньян хотын агаарын бохирдлоо бууруулсан туршлага
Дэлхийн хамгийн их агаарын бохирдолтой 20 хотын 16 нь Хятад улсын хотууд байна. Ази тивийн нийт утааны 80 хувийг үйлдвэрлэдэг энэ улсын агаарын бохирдол хил дамнан, далайг гатлан хөрш Японд хүртэл сөргөөр нөлөөлөх болсон байна. Тиймээс агаарын бохирдлыг бууруулах нь хамгийн чухал асуудал болоод байна. Утаа үүсгэгч нь 16 хот бүрт өөр өөр тул ижил аргаар шийдэх боломжгүй. Тиймээс хот өөрөө бие дааж, тохирсон бодлого боловсруулахыг төв аппаратаас даалгасан байна. Ингээд хотын дарга нар утаагүй болох арга ухаан сүвэгчилж эхэлжээ.
2014/10/01
Агаарын бохирдлоо бууруулсан Бээжин
Утаа, агаарын бохирдлын тухай адармаатай асуудал хєндєгдєхєєр Бээжин хотыг ойрын жишээ болгох нь олонтаа. Ерээд онд Бээжин єнєєгийн Улаанбаатараас ч илvv утаатай, ялангуяа євлийн цагаар оршин суухад тєвєгтэй байсан тухай ам булаалдан ярьдаг ч чухам ямар жор хэрэглэж агаарын бохирдлоос салсныг бид сайн мэддэггvй. Манай улсын хувьд жилээс жилд агаарын бохирдлын хэмжээ єсч буй бол Хятадын хотуудынх эсрэгээрээ улам багасч байна.
2014/10/01