2014-06-07 - Автомашингүй өдөр,автомашинтай өдрийн агаарын бохирдлын хэмжээг тогтоож харьцуулалт хийлээ
Улаанбаатар хотод “Автомашингүй өдөр”- ийг зохион байгуулах ажлын хүрээнд 2014 оны 6 дугаар сарын 07- ний өдрийн 10:00-17:00 цагийн хооронд автозамын хөдөлгөөнийг түр хугацаагаар нийслэлд хаах болсонтой холбогдуулан зам хаасан цэгүүдэд, тухайлбал: Зүүн 4 зам, Бөхийн өргөө, Их дэлгүүр, Ялалтын талбай, Баруун 4 замд нийт таван цэг дээр орчны агаарын бохирдлын хэмжээг тогтоож, тээврийн хэрэгслийн хөдөлгөөнт үетэй харьцуулсан хэмжилтийг хийлээ. Гадна орчны салхины чиглэл хурдаас шалтгаалан агаарын бохирдуулагч бодисууд зарим цэгүүдэд стандарт үзүүлэлтээс өндөр гарсан байнà. Жишээ нь зүүн 4-н замын ойролцоо хүхрийн давхар исэл стандарт утга болон автомашинтай өдрийн хэмжилтээс их гарсан байна.
2014/10/01