Улаанбаатар хотын халаалтын зуух эзэмшигч иргэн, Аж ахуй байгууллагуудад хяналт шалгалт хийж, магадлан итгэмжлэх ажлын явц
Нийслэлийн Засаг даргын 2014 оны үйл ажиллагааны зорилтод ажлын төлөвлөгөөний дагуу нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй усан халаалтын зуухнуудын байгаль орчинд нөлөөлөх байдалд "Агаарын тухай", "Агаарын бохирдлын төлбөрийн тухай", "Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай" хууль, тэдгээрт нийцүүлэн гаргасан стандарт, захирамж, журам, тогтоол шийдвэрийн хэрэгжилтэнд хяналт шалгалт хийж, илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулах эрсдэлээс урьдчилан сэргийлэх, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч энэхүү магадлан итгэмжлэлийг олгож байна.
2014/10/29