Шинэ

image description

Иргэдэд найман төрлийн зуух санал болгож байна

Улаанбаатар Цэвэр Агаар төслийн хүрээнд хөнгөлөлттэй үнээр зуух борлуулах хөтөлбөрийн бүртгэл хороодод эхлээд байгаа юм. Өмнө нь хөнгөлөлттэй үнээр зуух авч байгаагүй, нийслэлийн гэр хороололд харьяалалтай өрхүүд нэрээ энэ сарын 26-ныг хүртэл хорооныхоо зохион байгуулагчид өгөх юм. Иргэдээс ирсэн санал хүсэлтийг үндэслэн ирэх сарын 3-наас зуухнуудыг тараан борлуулах ажил эхэлнэ. Өнгөрсөн жил дөрвөн төрлийн зуух тарааж байсан бол энэ жил найм болж нэмэгджээ. Зуухнуудын үнэ болон онцлогийн талаар Улаанбаатар цэвэр агаар төслийн инженер Г.Батмэргэнээс тодрууллаа.

2014/11/20      

image description

Шөнийн тарифын хөнгөлөлтийг 70-90 хувьд хүргэхээр судалж байна

Нийслэлчүүд өвлийн хүйтнийг өнтэй дулаахан давахын тулд түлшээ бэлтгэж, орон сууцаа дулаалж байна. Үүнтэй зэрэгцэн зуны дэлгэр цагт толгойноос түр салсан агаарын бохирдол, утааны асуудал босч эхэллээ. Нийслэлийн Засаг даргын тамгын газар, Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хороо, Цэвэр агаарын сан, “Улаанбаатар цэвэр агаар” төсөл, Нийслэлийн агаарын чанарын алба зэрэг байгууллагын төлөөллүүд агаарын бохирдлыг бууруулахад хийж хэрэгжүүлж байгаа ажлуудаа тайлагнах, зангиагүй уулзалтыг зохион байгууллаа. Уулзалтын үеэр яригдсан мэдээллүүдийг багцлан хүргэе.

2014/11/20      

image description

Д.Цэндсүрэн: Агаарын бохирдлыг бууруулах богино хугацааны хөтөлбөр хэрэгжүүлэх зайлшгүй шаардлага байсан

Өвлийн улиралд үлэмж хэмжээгээр нэмэгддэг агаарын бохирдлын дийлэнх хувийг гэр хорооллын утаа эзэлж байна. Нийслэл хотод хүн амын төвлөрөл их байгаатай холбоотой дээрх үзэгдэлд Засгийн газар сүүлийн долоон жил анхаарал хандуулж ажилласан ч нүдэнд харагдах хэмжээний өөрчлөлт ороогүй гэх үнэлгээг иргэдийн зүгээс авч байна. Гэхдээ агаарын чанарын үзүүлэлтээс иргэдийн эрүүл мэндэд хортой бохирдуулагч бодисын хэмжээ багассан байгааг харж болно. Харин нэг мөр утаагүй Улаанбаатар болоход хот төлөвлөлт, эдийн засгийн чадамж гээд ирээдүйд чиглэсэн бодлого хэрэгжүүлэх нь бодит алхам болно гэж Засгийн газар төдийгүй Олон улсын эрдэмтэд үзэж байна. Тэгвэл дээрх үзэл, баримтлалтай уялдаж, агаарын бохирдлыг бууруулах талаар ямар бодлого хэрэгжиж, ажлын явц нь хэр биелэлттэй байгаа талаар тодруулахаар Улаанбаатар цэвэр агаар төслийн Үйл ажиллагааны менежер Д.Цэндсүрэнтэй ярилцлаа.

2014/11/20      

image description

Д.Баасанцогт: Газны хэрэглээг дэмжсэнээр агаарын бохирдол 20 хувь буурна

Агаарын бохирдлыг үүсгэгч нүүрсний хэрэглээг бууруулах, дулааны улиралд нүүрсний хэрэглээг багасгахад түлхэц үзүүлэх зорилгоор шингэрүүлсэн хийн түлшний хэрэглээг хэвшүүлэх, түүний хангамжийг нэмэгдүүлэх, нөөцлөх, хадгалах агуулахыг өргөтгөх болон гэр хорооллын айл, өрхүүдэд хийн түлшний хэрэглээ нэвтрүүлэх ажлыг хэрэгжүүлж эхлээд байна. Хийн агуулахыг өргөтгөж, нийслэлийн айл өрхүүдэд хийн плитканы иж бүрдэл нийлүүлэх тендерт “Дашваанжил”, “Юни газ”, “Гор газ” гэсэн гурван компани шалгарч, арваннэгдүгээр сарын 1-нээс эхлэн айл өрхүүдэд хийн плитканы иж бүрдлийг нийлүүлэн ажиллаж байгаа аж. Ингээд айл өрхүүдийн газны хэрэглээг дэмжиж, агаарын бохирдлыг бууруулах хөтөлбөрийн талаар Юнигаз компанийн гүйцэтгэх захирал Д.Баасанцогттой ярилцлаа.

2014/11/20      

image description

"Амгалан" дулааны станцын товч танилцуулга

"Амгалан" дулааны станцын товч танилцуулга

2014/11/19      

image description

Цахилгаан станцын бүртгэл, тооллого

Цахилгаан станцын байршил, үйл ажиллагааны цар хүрээ, түүхэн замнал

2014/11/19      

image description

Улаанбаатар хотын агаарын чанарын 7 хоногийн мэдээ /2014.11.10-2014.11.16/

Улаанбаатар хотын агаарын чанарын 7 хоногийн мэдээ /2014.11.10-2014.11.16/

2014/11/18      

image description

Боловсруулсан түлшний үйлдвэрүүдийн танилцуулга

Боловсруулсан түлшний үйлдвэрүүдийн танилцуулга

2014/11/13      



Facebook Twitter YouTube