Агаарын бохирдлын мэдээллийг утсаар дамжуулна
Нийслэлийн хэмжээнд 10 цэгт суурилуулсан агаарын чанарын мэдээллийг хүргэдэг “суурин харуул”-ын дэлгэцэн дээр тухайн хэсгийн агаарын бохирдлын байдал, хорт утааны хэмжээ, цаг хугацаатайгаа гардаг. Тэгвэл цаашдаа дээрх суурин харуулын цэгийн дэргэд ухаалаг дэлгэц суурилуулж, иргэдэд агаарын бохирдлын талаарх мэдээллийг хүргэх ажлыг “Улаанбаатар Цэвэр-агаар” төслөөс хийхээр төлөвлөсөн байна.
2014/11/20
Агаар дахь хорт бодисуудын хэмжээ 2012 онтой харьцуулахад 40 хүртэл хувиар буурчээ
Энэ жилийн утааны улиралд авах арга хэмжээнүүд, өнгөрсөн хугацаанд хэрэгжүүлсэн гол ажлуудын талаар Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хорооноос дэлгэрэнгүй мэдээлэл өглөө. Үндэсний хорооны бүрэлдэхүүнд холбогдох яам, агентлагууд, нийслэлийн захиргааны байгууллагуудын удирдлагууд багтдаг. Өнөөдрийн нээлттэй мэдээллийг Агаарын бохирдлыг бууруулах Үндэсний хорооны нарийн бичгийн дарга Ж.Эрдэнэцогт, Нийслэлийн Засаг даргын Экологи, ногоон хөгжлийн асуудал хариуцсан орлогч Т.Бат-Эрдэнэ, санхүүжүүлэгч “Цэвэр агаарын сан”-гийн гүйцэтгэх захирал Д.Баасан болон “Улаанбаатар цэвэр агаар” төслийн захирал Н.Энхболд нар өгсөн юм.
2014/11/20
Утаан дундаас сийрэх нэгэн бодол
Үнэндээ бас хийгээд байгаа ажил олонтой л юм. Харагдаж байна. 2013-2014 онд гэхэд 45 000 хөнгөлөлттэй үнэ бүхий сайжруулсан зуухыг гэр хорооллын айл өрхүүдэд өгөхөөр төлөвлөснөөс 29 000-ыг нь түгээжээ. Энэ намар нэмж 22 000 зуух өгснөөр нийслэлийн гэр хорооллын 193 000 айл өрхийн 170 000 нь сайжруулсан зуухтай болж байгаа гэнэ. Стандартын шаардлага хангасан сайжруулсан түлш үйлдвэрлэх, шинэ технологи нэвтрүүлэх, аж ахуйн нэгжүүдтэй бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээ байгуулан ажиллаж байгаа аж. Чухам л энэ л хэрэгтэй байгаа юм, дундаас нь шинэ технологи нэвтрүүлнэ гэх найдвар төрүүлсэн ганц л зүйл сонсогдож байна!
2014/11/20