ШИНЭЭР НҮҮРС БАЯЖУУЛАХ ҮЙЛДВЭР БАЙГУУЛНА
Агаар, орчны бохирдлыг бууруулах үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх зорилгоор ОББҮХ-оос шинээр барьж байгуулах үйлдвэрийн санхүүжилтэд дэмжлэг үзүүлнэ. Тавантолгойн уурхайн түүхий нүүрсийг цэвэршүүлэх технологийг нэвтрүүлэн ажилласнаар нүүрсэнд агуулагдах хүхрийн хэмжээг 0,85 хувь, үнслэгийн хэмжээг 18 хувь хүртэл тус тус бууруулахаар тооцоолон ондоо багтаан ашиглалтад оруулахаар ажиллаж байна.
2021/02/24
ОРЧНЫ БОХИРДЛЫГ БУУРУУЛАХ АРГА ХЭМЖЭЭНД 58,3 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН САНХҮҮЖИЛТ ОЛГОВ
Агаарын бохирдлыг бууруулах арга хэмжээнд 10,41 тэрбум төгрөг, сайжруулсан шахмал түлшний үйлдвэр байгуулах, тоног төхөөрөмж худалдан авах, түлшний хэрэглээг нэмэгдүүлэх, хяналт тавих арга хэмжээнд 25,91 тэрбум төгрөг, айл өрхийн цахилгаан хангамж, шөнийн тарифын хөнгөлөлт, эрчим хүчний шугам сүлжээг сайжруулах ажилд нийт 16,25 тэрбум төгрөг, хөрсний бохирдол, хог хаягдлыг бууруулах арга хэмжээнд 5,778 тэрбум төгрөгийн санхүүжилт хийгдсэн байна.
2021/02/23
ТҮҮХИЙ НҮҮРС ХЭРЭГЛЭХИЙГ ХОРИГЛОСОН ШИЙДВЭР АМЖИЛТТАЙ ХЭРЭГЖИЖ БАЙНА
Засгийн газрын 2018 оны 62 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангах, сайжруулсан шахмал түлшний үйлдвэрлэлийг дэмжих, түүхий нүүрсийг нэвтрүүлэхгүй байх, хяналт шалгалтыг сайжруулах, Нийслэлийн төвийн зургаан бүсэд сайжруулсан түлшийг айл өрхөөр түгээх, түгээлтийг жигд хангаж ажиллаж, өрх бүрт 2-6 тн түлшний карт нэвтрүүлэх ажлыг зохион байгуулан ажиллаад байна.
.
2021/02/16