"Цэвэр агаар, үйл ажиллагааны төлөвлөгөө"-ний саналыг боловсруулах, хэлэлцүүлэг уулзалтыг хамтран зохион байгуулж, салбар хоорондын мэдээ, мэдээллийг сонсож ажиллаа.
✅️Азийн хөгжлийн банкны "Агаарын чанарыг сайжруулах, мэдлэг үйл ажиллагааг бэхжүүлэх" төслийн баг Орхон аймагт агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр 'Цэвэр агаар, үйл ажиллагааны төлөвлөгөө"-ний саналыг боловсруулах, хэлэлцүүлэг уулзалтыг хамтран зохион байгуулж, салбар хоорондын мэдээ, мэдээллийг сонсож ажиллаа.
✅Агаарын бохирдлыг бууруулахад зам тээвэр, үйлдвэрлэл аж ахуй, эрчим хүчний байгууллага, яндан зуух бүхий гэр хорооллын бүсэд ямар ямар үйл ажиллагааг ойрын болон дунд, урт хугацаанд хэрхэн зохион байгуулах, түүнд шаардагдах төсөв, санхүүжилтийн эх үүсвэрийг нарийвчлан тодорхойлох, төр хувийн хэвшил, олон улсын байгууллагууд, иргэдийн оролцоог тэгш хангах, уялдаа зэрэг асуудлуудыг хэлэлцүүллээ.
2022/07/04
Хуримтлагдсан эзэнгүй хур хог хаягдлын цэвэрлэх ажлыг 2022 оны 05-р сарын 26-ны өдрөөс эхлэн зохион байгуулж байна.
Орхон, Булган аймгийн хилийн бүс нутаг, Эрдэнэт хотын эргэн тойронд дахь уулын гуу жалга болон Хангал, Эрдэнэт голуудын гольдрил дагуу хуримтлагдсан эзэнгүй хур хог хаягдлын цэвэрлэх ажлыг 2022 оны 05-р сарын 26-ны өдрөөс эхлэн зохион байгуулж байна.
Цэвэрлэгээний ажлын хүрээнд нийт 44 цэгт хуримтлагдсан 939 м3 хог хаягдлыг цэвэрлэж, Орхон аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар, Баян-Өндөр сумын ЗДТГ-тай хамтран 20 иргэнийг түр ажлын байраар хангаж ажиллаа.
2022/05/27