“Цэвэр орчин-Улаанбаатар” сэдэвт хэлэлцүүлэг боллоо
Эрүүл мэндийн яамнаас санаачлан Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар Улаанбаатар хотын захирагчийн ажлын алба болон Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар хамтран “Цэвэр орчин-Улаанбаатар” сэдэвт хэлэлцүүлгийг өнөөдөр /2014.04.18/ зохион байгууллаа.
2014/10/01
“Агаарын бохирдолгүй Баянгол” уулзалт боллоо
Баянгол дүүргийн Засаг даргын тамгийн газраас санаачилан “Агаарын бохирдол Баянгол” хамтын ажиллагааг сайжруулах уулзалтыг энэ сарын 17-ны өдөр зохион байгууллаа. Энэхүү уулзалтын гол зорилго нь Монгол улсын Засгийн газар, Нийслэлийн нийгэм эдийн засгийн зорилт, бодлогод тулгуурлан энэ онд Баянгол дүүргийн агаарын бохирдлыг бууруулах салбар хорооны ажлын төлөвлөгөөнд энэ чиглэлд хамтран ажиллаж буй яам, агентлаг, нийслэлийн хэрэгжүүлэгч агентлаг, аж ахуйн нэгжүүдийн санал, санаачлагыг тусган, цаашид хамтын ажиллагааг улам боловсронгуй болгоход чиглэгдсэн байсан юм.
2014/10/01
Бүх яам агаарын бохирдолтой тэмцдэг болохыг дэмжлээ
Улаанбаатар хотын агаарын бохирдлын асуудлыг намар хүйтрэхээр л ярьж эхэлдэг нь нууц биш. Харин УИХ-ын гишүүн А.Баккей, Р.Гончигдорж, Н.Батцэрэг, Д.Лүндээжанцан, Сү. Батболд, С.Дэмбэрэл нар энэ жишгийг эвдэхээр болжээ. Тодруулбал дээрх нэр бүхий гишүүд агаарын бохирдолтой тэмцэхтэй холбогдуулан Засгийн газрын тухай хуульд нэмэлт оруулах хуулийн төсөл санаачилжээ.
2014/10/01
Утаанд 100 гаруй тэрбум төгрөг зарцуулжээ
Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хорооны ажлын албаны мэдээлснээр Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах 4-5 чиглэлийн арга хэмжээнд 100 гаруй тэрбум төгрөг зарцуулаад байгаа аж.
2014/10/01
Бүх нийтээр мод тарих үйлсэд нэгдэв
Монгол Улсын Засгийн газрын тусгай сан- Цэвэр агаарын сангийн ажлын албаны хамт олон бүх нийтээр мод тарих өдөр буюу 5 дугаар сарын 10-ны өдөр Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд мод тарьлаа.
2014/10/01
Англи улсын агаарын бохирдлоо арилгасан туршлага
Лондон 1950-иад онд аж үйлдвэрийн хот байлаа, хүн ам шигүү сууршиж, цахилгаан станц, уурын зуух, томоохон үйлдвэрүүд цөм хотын төвдөө байрласан, англичуудын уламжлалт хэрэглээ болсон ил зуухыг айл өрхүүд нь хэрэглэж, өндөр “настай” тээврийн хэрэгслээр зорчсон. Эдгээр нь бүгд утааг уугиулна. Хүн ам, аж үйлдвэрийг даган ирсэн дээрх зүйлс эдийн засагт өсөлтийг авчирсан ч хамгийн эрхэм эрүүл агаарыг хулгайлсаар байлаа.
2014/10/01