Монгол улс Улаанбаатар хотын агаарын бохирдлын хяналтын чадавхийг бэхжүүлэх төсөл-2 РМ10, РМ2.5-ын симпозиум
Олон жилийн турш тооцонцор (РМ10, РМ2.5)-оос үүдэлтэй агаарын бохирдуулах бодисын судалгааг хэрэгжүүлж, Япон улсын БОЯ-ны судалгааны бүлгийн гишүүнээр ажиллаж байсан профессор багш Мизохата (Осака их сургуулийн бүс нутгийн уялдаа холбоог судлах байгууллагын хүндэт доктор) тоосонцороос үүдэлтэй агаарын бохирдлын тухай тойм болон 2014 оны 2 дугаар сард Улаанбаатар хотод дээжлэж авсан РМ2.5-ын найрлагын шинжилгээний үр дүнгийн тухай лекц тавихаар төлөвлөөд байна.
2014/10/01
Бохирдол ихтэй 29 мянган зуухыг хэрэглээнээс гаргажээ
Та бидний “Уламжлалт” хэмээн нэрлэж хэвшсэн хуучин зуух нь олон төрлийн утаа тортог, хорт хийг ялгаруулдаг. Агаарт цацагдсан хорт хий нь хүний дархлааг сулруулж, амьсгалын зам, уушгийг гэмтээх ба ургийн хэвийн өсөлт, ясны бүтцэд сөргөөр нөлөөлдөг ажээ. Иймээс бохирдол ихтэй хуучин зуухаа бүрэн шаталттай сайжруулсан зуухаар солих нь нийслэлчүүд бидний ойрын хугацаанд хэрэгжүүлж чадах хамгийн үр дүнтэй арга зам бөгөөд 2013 онд 29000 хуучин зуухыг хэрэглээнээс гаргасан байна.
2014/10/01
Хөнгөлөлттэй үнээр зуух авах өрхийн бүртгэл ирэх долоо хоногт эхэлнэ
Агаарын бохирдлыг бууруулах чиглэлийн хүрээнд гэр хорооллын айл өрхийг хөнгөлөлттэй үнээр сайжруулсан зуух борлуулах хөтөлбөр ирэх сарын 3-нд албан ёсоор эхэлнэ.Энэ хүрээнд төсөлд хамрагдах өрхүүдийн нэрсийг шинэчлэх ажлыг зохион байгуулах юм. Иймд өмнө нь хөнгөлөлттэй үнээр зуух авч байгаагүй, нийслэлийн гэр хороололд харьяалалтай өрхүүд нэрээ хорооныхоо зохион байгуулагчид энэ сарын 22-ноос 26-ны өдрүүдэд өгөх шаардлагатай.
2014/10/01