“ДЦС-3” ТӨХК-ИЙН ҮНС ХАДГАЛАХ САНГИЙН ТЕХНИКИЙН НӨХӨН СЭРГЭЭЛТИЙН АЖИЛ ЯВАГДАЖ БАЙНА
"ДЦС-3" ТӨХК-иас техникийн нөхөн сэргээлтийн үйл ажиллагааг ойрын хугацаанд дуусгахаар төлөвлөн ажлыг эрчимжүүлсэн тухай дараах мэдээллийг ОББҮХ-ны Ажлын албанд ирүүлээд байна.
Ойрын хоногуудад цаг агаар тогтворгүйшиж, салхины хурд түр зуур ширүүсэх үзэгдэл ажиглагдаж байна. Тухайлбал энэ сарын 21,22- ны өдрүүдэд Улаанбаатар хотод салхины дундаж хурд 7-12 м/с байсантай холбоотойгоор “ДЦС-3” ТӨХК-ийн 30-40 га талбай бүхий үнс хадгалах сангийн техникийн нөхөн сэргээлтийн ажилд ашиглагдаж байсан сул шорооны овоолго болон үнс агаарт дэгдэж тухайн орчинд агаарын бохирдол үүсгэсэн.
2021/04/23
ХҮН БАЙГАЛИЙН ХҮЙН ХОЛБООГ УРЛАГААР ДАМЖУУЛАХЫГ СОЁЛЫН ЯАМ ДЭМЖИЖ БАЙНА
Соёлын яамны зүгээс иргэд олон нийтэд урлагаар дамжуулан агаарын бохирдлын хор хөнөөлийг ойлгуулах, тулгамдаж буй асуудлуудыг уран бүтээлээрээ дамжуулан экологийн тэнцвэрт байдалд хэрхэн нөлөөлөх, эдгээрийг уран бүтээлдээ тусган харуулснаар олны анхаарлыг бий болгоход уран бүтээлчдийн оролцоо чухал хэмээн үзсэн байна.
2021/04/22
ОН ДАМНАН ХЭРЭГЖИЖ БАЙГАА АЖЛУУДЫН ГҮЙЦЭТГЭЛИЙГ ДҮГНЭЖ БАЙНА
Хэдийгээр цар тахалтай холбоотойгоор бүх нийтийн бэлэн байдалд шилжиж төрийн байгууллага 10 хүртэлх хувь нь ажиллаж байгаа хэдий ч төрийн ажил үйлчилгээг хурдан шуурхай хүргэх зорилгоор Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооны Ажлын албанаас дараагийн ажлын хэсгийн ээлжит хурлыг 4 дүгээр сарын 23-нд хийхээр товлоод байна.
2021/04/19
НИЙСЛЭЛИЙН ХӨРСНИЙ ЧАНАР ЗӨВШӨӨРӨГДӨХ ДЭЭД ХЭМЖЭЭНЭЭСЭЭ ДАВААГҮЙ
Улаанбаатар хотын газар нутгийн өнгөн хөрсийг бохирдуулж буй гол хүнд металлууд нь цайр, хром бөгөөд гол эх үүсвэр нь үйлдвэр буюу үйлдвэрийн хог хаягдал, хаягдал бохир ус, гэр хорооллын яндангийн утаа, зуухны үнс нурам, хог хаягдал, цахилгаан станц, станцаас ялгарах утаа ба үнс нурамны хаягдал, зах худалдааны төвийн үйл ажиллагаанаас үүдэлтэй.
2021/04/08
Орчны цацрагийн түвшний 2019, 2020 оны төлөв байдал
Манай улс цөмийн зэвсэггүй улс бөгөөд цөмийн болон цацрагийн осол үүсч болох эх үүсвэр нь геологи хайгуул, уул уурхай, хөдөө аж ахуй, аж үйлдвэр, цөмийн судалгаа, байгаль орчин, эрүүл мэнд, барилга, төмөр зам болон агаарын тээвэр зэрэг олон салбарууд байна.
2021/04/06