ЭКО СУУРИН НҮХТЭЙ АРИУН ЦЭВРИЙН БАЙГУУЛАМЖИЙГ ХЭРЭГЛЭЭНДЭЭ НЭВТРҮҮЛЛЭЭ
Ариун цэврийн байгууламжид хамрагдсан БЗД-ийн 21 дүгээр хорооны 14 дүгээр хэсгийн айл өрхүүд болон 27-р хорооны дахин төлөвлөлтөд ороогүй, хаягийн давхцал үүсээгүй айл өрхүүдийг сонгон кабин угсралт 800 ширхэгийг угсарч 400 айлын кабин болон бусад тоноглолыг суурилуулсан байна. Харин хэрэглээндээ нэвтрүүлсэн иргэдийн хувьд төмөр бетонон кольцооны хэмжээг томруулах хүсэлттэй байгаа саналаа хэлж байсан юм.
2021/06/23
АЖЛЫН ХЭСГИЙН ДӨРӨВДҮГЭЭР ХУРАЛДААНААР ГҮЙЦЭТГЭЛИЙН ТАЙЛАНГ ХЭЛЭЛЦЛЭЭ
Ээлжит хуралдаанаар агаар, орчны бохирдлыг бууруулах үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийг хангах зорилгоор агаар, орчны бохирдлын эх үүсвэр, хор уршиг, сөрөг нөлөөллийн талаар олон нийтэд бодитой мэдээлэл өгч, зөв дадал хэвшилд сургах, иргэний байгаль орчныг хамгаалах журамт үүргийг таниулахад чиглэсэн сургалт, сурталчилгааны ажлыг зохион байгуулах, бүсчилсэн хөгжлийн бодлогыг хэрэгжүүлж, бүсийн тулгуур төв, аймгийн төвүүдийг хөгжүүлэх замаар агаар, орчны бохирдлыг бууруулах ажлын хүрээнд нийт 6 аймаг болон "Хустайн цогцолборт газар” төв ТББ-ын хийсэн ажлуудын гүйцэтгэлийн тайланг хэлэлцэн, үнэлэлт дүгнэлт гарган ажиллалаа.
2021/06/21
Цөлжилттэй тэмцэх Дэлхийн өдрийн хүрээнд ирэх 10 жилийн нөхөн сэргээлтийн асуудлыг хэлэлцэж байна
Өнөөдөр #Цөлжилттэй_тэмцэх_Дэлхийн_өдөр тохиож байна.
Энэ өдрөөр Дэлхий нийтээрээ ган, газрын доройтлын эсрэг анхаарлаа хандуулах ёстойг сануулан дуу хоолойгоо нэгтгэн чуулдаг. Дэлхийн эх газрын 40 гаруй хувь нь доройтолд өртсөн байгаа нь энэ бүс нутагт оршин суудаг 1.5 тэрбум орчим ард иргэдийн амьжиргаа, эрх тэгш байдлыг бууруулах эдийн засгийн сөрөг үр дагавар ихтэйд тооцогддог.
Иймээс Дэлхийн улс орнууд энэ асуудалд онцгой анхаарал хандуулах шаардлага тулгараад байгаа юм.
2021/06/17