“ДЦС-3” ТӨХК-ИЙН ҮНС ХАДГАЛАХ САНГИЙН ТЕХНИКИЙН НӨХӨН СЭРГЭЭЛТИЙН АЖИЛ ЯВАГДАЖ БАЙНА
"ДЦС-3" ТӨХК-иас техникийн нөхөн сэргээлтийн үйл ажиллагааг ойрын хугацаанд дуусгахаар төлөвлөн ажлыг эрчимжүүлсэн тухай дараах мэдээллийг ОББҮХ-ны Ажлын албанд ирүүлээд байна.
Ойрын хоногуудад цаг агаар тогтворгүйшиж, салхины хурд түр зуур ширүүсэх үзэгдэл ажиглагдаж байна. Тухайлбал энэ сарын 21,22- ны өдрүүдэд Улаанбаатар хотод салхины дундаж хурд 7-12 м/с байсантай холбоотойгоор “ДЦС-3” ТӨХК-ийн 30-40 га талбай бүхий үнс хадгалах сангийн техникийн нөхөн сэргээлтийн ажилд ашиглагдаж байсан сул шорооны овоолго болон үнс агаарт дэгдэж тухайн орчинд агаарын бохирдол үүсгэсэн.
2021/04/23