Шинэ

image description

УБЦАТ: Гэр үзэсгэлэн ажиллаж байна

Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах зорилгоор бүрэн шаталттай сайжруулсан зуухыг Улаанбаатар Цэвэр Агаар төсөл хөнгөлөлттэй үнээр борлуулж байна. Энэхүү сайжруулсан зуухны ашиглалт, аюулгүй ажиллагааг иргэд олон нийтэд сурталчлах зорилгоор Улаанбаатар Цэвэр Агаар Төсөл болон Дүнжингарав ХХК хамтран 2015 оны 1-р сарын 20-ноос 30-ны хооронд гэр үзэсгэлэнг ажиллуулж байна..

2015/01/21      

image description

УБЦАТ: “УЛААНБААТАР ХОТЫН ТӨЛБӨРИЙН ЧАДАВХИД НИЙЦСЭН ОРОН СУУЦНЫ СТРАТЕГИ” (ТӨСӨЛ)-ИЙН ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО.

Дэлхийн банкны хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр хэрэгжиж буй “Улаанбаатар цэвэр агаар” төслийн техникийн туслалцааны хүрээнд “Улаанбаатар хотын төлбөрийн чадварт нийцсэн орон сууцны стратеги”-ийн (төсөл) баримт бичгийг Зөвлөх баг болох АНУ-ын “Төлбөрийн чадварт нийцсэн орон сууцны хүрээлэн” (Affordable Housing Institute) боловсруулсан.

2015/01/12      

image description

УБЦАТ: ЗУУХНЫ ХӨТӨЛБӨР

Мянганы сорилтын сангийн зуух солих хөтөлбөрт хамрагдаагүй, нийслэлийн төвийн 6 дүүргийн 45 000 гэр хорооллын өрхийг УБЦАТ нь бүрэн шаталттай сайжруулсан зуухны хөтөлбөрт хамруулах.

2015/01/08      

image description

УБЦАТ: ИРГЭДИЙН ТӨЛБӨРИЙН ЧАДВАРТ НИЙЦСЭН ОРОН СУУЦНЫ СТРАТЕГИ БОЛОВСРУУЛАХ ТЭЗҮ

Улаанбаатар хотын гэр хорооллын иргэдийн төлбөрийн чадварт нийцсэн орон сууцны стратеги, бодлогыг боловсруулах нь зөвлөхийн үйлчилгээний гол зорилго юм.

2015/01/07      

image description

УБЦАТ: 2,3,4-Р ЦАХИЛГААН СТАНЦУУДЫН ЯНДАНГААС БОЛОН ҮНСЭН САНГААС ЯЛГАРЧ БАЙГАА ТООСОНЦОР, ХҮХРИЙН ХИЙГ БУУРУУЛАХ ТЭЗҮ

Дулааны цахилгаан станцууд болон үнсэн сангууд дээр хэмжилт хийх замаар бохирдлыг тодорхойлох, хүрээлэн байгаа орчин ба хүн амд үзүүлж болох сөрөг нөлөөллийг тодорхойлох, цаашид энэхүү нөлөөллийг бууруулахад чиглэгдсэн арга хэмжээнүүдийг гаргаж ирэх нь зөвлөх үйлчилгээний гол зорилго юм.

2015/01/07      

image description

УБЦАТ: УЛААНБААТАР ХОТЫН ТӨВЛӨРСӨН ДУЛААН ХАНГАМЖИЙГ БОЛОВСРОНГУЙ БОЛГОХ ТЭЗҮ

Улаанбаатар хотын төвлөрсөн дулаан хангамжийг боловсронгуй болгох ТЭЗҮ боловсруулах зөвлөх үйлчилгээний зорилго нь 2015-2017 онд хийгдэх шаардлагатай ажлын цар хүрээг тодорхойлох юм.

2015/01/07      

image description

УБЦАТ: УЛААНБААТАР ХОТЫН НОГООН БАЙГУУЛАМЖ, ТАРИМАЛЖУУЛАЛТЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ТЭЗҮ БОЛОВСРУУЛАХ

Энэхүү судалгааны ажил нь дараах зорилгыг агуулсан: а)УБ хотын тарималжуулалт, ногоон байгууламжийн төлөвлөлт, засвар арчлалт, удирдлагатай холбоотой бодлого зохицуулалт, хууль эрх зүй, дүрэм журам, байгууллагын бүтэц зохион байгуулалтыг судалж үзэн үнэлгээ дүгнэлт өгөх б)Үлгэр жишээ болохуйц ногоон байгууламжийн загвар төсөл боловсруулах в)Сонгон авсан загвар төслийн хөрөнгө оруулалтын техник эдийн засгийн үндэслэлийг боловсруулах зэрэг болно.

2015/01/07      

image description

Төслийн мэдээлэл сурталчилгаа

Товч мэдээлэл

2015/01/07      



Facebook Twitter YouTube