Мэдээ, мэдээлэл

АГААР НЭГ ПЛАТФОРМ ДИЖИТАЛ НОМЫН САН БОЛТЛОО ХӨГЖИХ ИРЭЭДҮЙ БАЙГАА

Нийтлэгдсэн огноо: 2021/07/08

“Агаар нэг” мэдлэгийн платформын талаарх мэдээллийг  НҮБ-ын Хүүхдийн Сангийн Зөвлөх Б.Тэргэлээс тодрууллаа.

Юуны  өмнө  “Агаар Нэг”  мэдлэгнийн платформын талаар мэдээллийг өгөөч? Энэхүү платформыг хөгжүүлэх шалтгаан юу байв?   

      Манай улсын хувьд агаар, орчны бохирдол бол шийдэх ёстой асуудал гэдэг нь тодорхой. Агаар, орчны бохирдол гэдэг зарим талаараа зөвхөн нэг улсын ч биш бүс нутгийн асуудал болдог. Мөн агаарын бохирдлыг бууруулахад бүхий л салбарынхны хүчин чармайлт, олон нийтийн зүтгэл, хамтын ажиллагаа шаардагддаг цогц, олон талт асуудал. Тийм ч учраас манай улсын хэмжээнд төрийн болон төрийн бус байгууллагууд, олон улсын байгууллагуудаас эхлээд хувийн хэвшлийнхэн, судалгааны институтууд, судлаачид, нийгмийн зүтгэлтнүүд, хувь хүмүүс ч агаар, орчны бохирдлыг бууруулах ажлыг хийж, хувь нэмрээ оруулсаар ирсэн. Гэхдээ агаар, орчны бохирдлыг бууруулах чиглэлээр хийгдсэн бүхий л төсөл, хөтөлбөрүүд, ажлууд, тэдгээрийн үр дүн, хуримтлагдсан туршлага, мэдлэг, мэдээлэлийг хуваалцах, цаашлаад хамтын ажиллагааг илүү үр дүнд хүргэх орон зайг нөхөх хэрэгцээ шаардлага байгаа юм. Тиймээс энэ орон зайг нөхөх, агаар, орчны бохирдлыг бууруулахын төлөө ажилладаг байгууллагуудын мэдлэг, туршлагыг нэгтгэх, хамтын ажиллагааг өргөжүүлэх нэг цэг дээр уулзуулж, төвлөрүүлэх нь “Агаар Нэг” платформыг хөгжүүлсэн шалтгаан,  үндсэн зорилго байсан юм.“Агаар Нэг” платформыг Щвейцарын Хөгжлийн Агентлаг, НҮБ-ын Хүүхдийн сангийн дэмжлэгтэйгээр Брийт Монголиа төрийн бус байгууллага хөгжүүлж, ОББҮХ цаашдын хөгжүүлэлт, менежментийг хариуцахаар хамтран ажиллаж байна. Маш олон байгууллагын дэмжлэг, маш олон хүний хүчин чармайлтаар энэхүү мэдлэгийн платформ  хөгжиж байна.

 “Агаар нэг” мэдлэгийн платформд  хичнээн байгууллага нэгдээд  байгаа вэ? вэ?

    “Агаар нэг” платформд маань агаар, орчны бохирдыг бууруулах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байгууллагууд нэгдэн орж, өөрсдийн хийж буй ажил, төсөл хөтөлбөрүүдийн талаархи мэдээллийг олон нийтэд хүргэж байна. Одоогоор 40 орчим байгууллага манай платформд  нэгдээд байна. Үүнд төр, засгийн газрын байгууллага,  Азийн хөгжлийн банк, НҮБ-ын Хүүхдийн сан, ЖАЙКА зэрэг олон улсын хөгжлийн байгууллагууд, их сургууль, эрдэм шинжилгээний байгууллага, ТББ-уудыг нэрлэж болно. “Агаар нэг”-тn гишүүн байгууллагаар элсэхийг хүсвэл энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байгууллагууд www.agaarneg.mn сайт руу ороод бүртгүүлэх хүсэлтээ илгээх боломжтой. Бид хүсэлтээ өгсөн байгууллагуудтай эргэн холбогдож, хамтран ажилладаг.

Та сая Агаар нэг” платформыг мэдлэгийн платформ хэмээн тодорхойлж, хэтдээ мэдээллийн сан болно гэж харж байгаа талаараа дурдьлаа. Патформ хэрхэн, яаж мэдлэгийн платоформынхоо хувьд үүргээ гүйцэтгэж байгаа вэ?

Түрүүн дурдсан агаар, орчны бохирдлыг бууруулахын төлөө ажилладаг маш олон байгууллага “Агаар нэг” платформд нэгдэн орсон байгаа. Байгууллагууд 3 бүлэг мэдээлэл оруулах боломжтой, үүнд төсөл хөтөлбөр, мэдээ мэдээлэл, мэдээллийн сан гэсэн хэсгүүд байна. Жишээ нь мэдээллийн сан гэсэн хэсэгт судалгаа, тайлан, худалдан авалт, зөвлөх үйлчилгээ, бодлогын баримт бичиг, илтгэл зэргийг байршуулж болно. Мэдээ, мэдээлэл гэсэн хэсэгт зүйл ажиллагааны тойм мэдээлэл, видео, сурталчилганы мэдээлэл байршуулж байгаа. Ингэснээр маш том дата сан буюу мэдээллийн архив үүсч байгаа гэсэн үг. Тэгэхээр “Агаар нэг” платформ нь Монголын агаарын бохирдлын чиглэлээрх шинжлэх ухааны болон олон нийтэд чиглэсэн мэдээлэл түгээх, мэдээлэл авах томоохон бааз болж хөгжих юм. Өөрөөр хэлбэл, дижитал номын сан болтлоо хөгжих ирээдүй ч харагдаж

    Платформ нь хэрэглэгч, уншигчиддаа ямар шинэ боломжийг олгох вэ? Хэрэглэгчид ямар төрлийн мэдээллийг авах боломжтой вэ?

Хэрэглэгч бүр адилгүй. Жишээ нь эрдэмтэд, оюутнууд шинжлэх ухааны өгүүлэх, судалгааны тайланг олж авч болно. Платформ дээр агаарын бохирдлыг бууруулах технологийн шийдэл, ажлын байр, судалгааны тэтгэлэг, худалдан авалт, зөвлөх үйлчилгээний зар гээд  маш олон төрлийг мэдээллийг Англи, Монгол хэлээр байгууллагууд байршуулж байна. Олон улсад ч гэсэн манай улсад хэрэгжиж байгаа агаар орчны бохирдлыг бууруулахад чиглэсэн төсөл хөтөлбөрүүд, судалгааны талаархи мэдээллийг олж авах таатай нөхцөл бий болж байгаа хэрэг юм.  Энэ нь цаашлаад байгууллага болон хүмүүс хооронд хамтын ажиллагаа тогтоох, хөгжүүлэх шинэ боломжийг бүрдүүлж байна.

                                                                                                     ОРЧНЫ БОХИРДЛЫГ БУУРУУЛАХ ҮНДЭСНИЙ

                                                                                                                ХОРООНЫ АЖЛЫН АЛБА


Facebook Twitter YouTube