Published date: 2021/06/24
Аюултай хог хаягдалтай бид өдөр тутамдаа тааралддаг. Аюултай хог хаягдал нь тэсрэмтгий, шатамхай агаар болон устай харилцан үйлчилж хортой хий ялгаруулдаг, хүн амьтан, байгаль орчинд урт богино хугацаанд хортой нөлөө үзүүлж, устгасны дараа ч аюултай шинж чанараа хадгалсаар байдаг.
Манай улсын хувьд өмнө нь аюултай хог хаягдлын агуулахын түр хадгалах байрыг барьж байгаагүй бөгөөд, өнгөрсөн оноос эхэлж Орчны бохирдлыг бууруулах Үндэсний хорооны санхүүжилтээр Аюултай хог хаягдлын түр хадгалах агуулахын байрыг барьж гүйцэтгэх тендер зарлаж “Мөнх-өргөө” ХХК шалгаран БОАЖЯ-тай гэрээ байгуулан ажиллаж эхэлсэн байна. Нийслэлийн БЗД-ийн 24 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Цагаан давааны хогийн цэгийн ойролцоо баригдаж байгаа аюултай хог хаягдлын агуулахын барилга угсралтын явцтай ОББҮХ-ны Нарийн бичгийн дарга Б.Алтанзул / 2021.6.23/ болон бусад албаны хүмүүс очиж танилцлаа.
Ковидын нөхцөл байдал хөл хорионоос шалтгаалан барилгын ажлын явц удаашралтай явагдаж цаг хугацаа алдсан хэдий ч ондоо багтаан хүлээлгэн өгөхөөр ажиллаж байгаа талаараа тус компанийн ерөнхий инженер хэлж байлаа.
Энэхүү барилга ашиглалтад орсноор аюултай хог хаягдлыг түр хугацаанд хадгалах хоруу чанарыг нь саармагжуулах юм. Цаашид нийт 12 аймагт аюултай хог хаягдлын агуулахын түр хадгалах байрыг барихаар ажиллаж байна.
ОРЧНЫ БОХИРДЛЫГ БУУРУУЛАХ ҮНДЭСНИЙ ХОРООНЫ АЖЛЫН АЛБА
2024/11/19
2024/11/13
2024/11/12
2019/05/16
2018/05/21
2018/05/21
2021/10/12
2021/10/12
2021/10/12
2017/01/16
2014/12/05
2014/12/05