Мэдээ, мэдээлэл

АГААРЫН БОХИРДОЛД СТАНДАРТЫН ШААРДЛАГА ХАНГАХГҮЙ ШАТАХУУН НӨЛӨӨЛЖ БАЙНА

Нийтлэгдсэн огноо: 2021/05/21

    Тээврийн хэрэгслээс үүдсэн агаарын бохирдлын түвшин, шалтгааныг судлахад 10-аас дээш жилийн насжилттай тээврийн хэрэгсэл, стандартын шаардлага хангахгүй шатахуун хэрэглэснээс агаарын бохирдлыг нэмэгдүүлэх гол хүчин зүйл болж байна.

     Автотээврийн үндэсний төвийн мэдээллээр 2021 оны Улаанбаатар хотод нийт 621939 хөдөлгөөнт эх үүсвэр байна. Манай улсад ашиглагдаж буй автомашины жилийн дундаж түлш зарцуулалт дэлхийн дундажтай харьцуулахад 1.4 дахин өндөр байгаа юм.  

    Улаанбаатар хотод нийтийн тээврийн үйлчилгээ эрхэлж байгаа 18 аж ахуйн нэгж, байгууллагын 949 ширхэг автобусны 80 гаруй хувь нь 10-аас дээш жилийн насжилттай, 40-өөс дээш хувь нь утаа, тортог их хаядаг болохыг  автотээврийн улсын үзлэгээр тогтоогдсон байна.

    Иймд нийтийн тээврийн үйлчилгээг дэлхийн чиг хандлагатай нийцүүлэн шинэ шатанд гаргаж, урт болон дунд хугацааны бодлогын баримт бичгүүдэд заасан цахилгаан тэжээлтэй автобусыг Монгол Улсад нэвтрүүлэхийг бодлогоор дэмжин гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх шаардлагатай байгаа юм.

                                                                                     ОРЧНЫ БОХИРДЛЫГ БУУРУУЛАХ ҮНДЭСНИЙ

                                                                                                        ХОРООНЫ АЖЛЫН АЛБА


Facebook Twitter YouTube