News

ХҮЙТНИЙ УЛИРЛЫН АГААРЫН ЧАНАРЫН ТӨЛӨВ БАЙДЛЫН МЭДЭЭЛЭЛТЭЙ ТАНИЛЦААРАЙ

Published date: 2021/05/11

     Улаанбаатар хотын агаарын чанарыг гэр хороолол, автозам, орон сууцны хороолол, үйлдвэрийн дүүрэг орчмын 15 цэгт агаар бохирдуулах бодис болох хүхэрлэг хий (SO2), азотын давхар исэл (NO2), РМ2.5, PM10 тоосонцор, нүүрстөрөгчийн дутуу исэл (CO), озон (О3) болон цаг уурын үзүүлэлтүүдийг автомат багажаар тодорхойлдог билээ.

    2020-2021 оны хүйтний улирал буюу 2020 оны 10-12, 2021 оны 1-4 дүгээр сарын Улаанбаатар хотын агаар дахь агаар бохирдуулах бодисын дундаж агууламжийг өмнөх оны мөн үеийн дундаж агууламжтай харьцуулахад PM2.5 тоосонцор 4 мкг/м3-ээр буюу 6%, PM10 тоосонцор 5 мкг/м3-ээр буюу 5%-аар, азотын давхар исэл 10 мкг/м3-ээр буюу 19%-аар тус тус бага, хүхэрлэг хий 47 мкг/м3-ээр буюу 72%-аар их байна.

                                                                         Хүйтний улирлын PM2.5 тоосонцрын дундаж агууламж

   2020 оны 10-12, 2021 оны 1-4 дүгээр сарын агаар дахь PM2.5 тоосонцрын дундаж агууламж 2016-2017 оноос 55%, 2017-2018 оноос 50%, 2018-2019 оноос 44%, 2019-2020 оноос 6%-иар тус тус бага байна.

    Хүйтний улирлын PM2.5 тоосонцрын дундаж агууламжийг Агаарын чанарын стандарт дахь Хүлцэх агууламж /цаашид АЧС дахь ХА гэх/-тай харьцуулахад 2016-2017 онд 2.6 дахин, 2017-2018 онд 2.4 дахин, 2018-2019 онд 2.1 дахин, 2019-2020 онд 1.3 дахин, 2020-2021 онд 1.2 дахин тус тус их байна.

                                                                       Хүйтний улирлын PM2.5 тоосонцрын  сарын дундаж агууламж

    2020-2021 оны хүйтний улиралд агаар дахь PM2.5 тоосонцрын сарын дундаж хамгийн их агууламж 2020 оны 12, 2021 оны 1 дүгээр сард ажиглагдаж 2019 оны 12 дугаар сартай харьцуулахад 7%-иар бага, АЧС дахь ХА-тай харьцуулахад 2.1 дахин их байна

                                                                      Хүйтний улирлын PM10 тоосонцрын дундаж агууламж

    2020 оны 10-12, 2021 оны 1-4 дүгээр сарын агаар дахь PM10 тоосонцрын дундаж агууламжийг өмнөх онуудын мөн үетэй харьцуулахад 2016-2017 оноос 37%, 2017-2018 оноос 34%, 2018-2019 оноос 42%, 2019-2020 оноос 5%-иар тус тус бага байна.  

     Сүүлийн 5 жилийн хүйтний улирлын PM10 тоосонцрын дундаж агууламжийг АЧС дахь ХА-тай харьцуулахад 2016-2017 онд 1.7 дахин, 2017-2018 онд 1.6 дахин, 2018-2019 онд 1.8 дахин, 2019-2020, 2020-2021 онд 1.1 дахин тус тус их байна

                                                                      Хүйтний улирлын PM10 тоосонцрын  сарын дундаж агууламж

     2020-2021 оны хүйтний улирлын PM10 тоосонцрын сарын дундаж хамгийн их агууламж 2020 оны 12, 2021 оны 1 дүгээр сард ажиглагдсан бөгөөд өмнөх оны мөн үетэй харьцуулахад 5%-иар бага, АЧС дахь ХА-тай харьцуулахад 1.3 дахин их байна.

                                                                     Азотын давхар ислийн хүйтний улирлын дундаж агууламж

      2020 оны 10-12, 2021 оны 1-4 дүгээр сарын азотын давхар ислийн дундаж агууламж 2016-2017 оноос 12%, 2017-2018 оноос 7%, 2018-2019 оноос 2%, 2019-2020 оноос 19%-иар тус тус бага байна.

     Сүүлийн 5 жилийн хүйтний улирлын азотын давхар ислийн дундаж агууламжийг АЧС дахь ХА-тай харьцуулахад 2019-2020 онд 1.1 дахин их байна

                                                                  Хүйтний улирлын азотын давхар ислийн  сарын дундаж агууламж

        2020-2021 оны хүйтний улирлын азотын давхар ислийн сарын дундаж хамгийн их агууламж 2020 оны 12, 2021 оны 1 дүгээр сард ажиглагдаж өмнөх оны мөн үетэй харьцуулахад 15%-иар бага, АЧС дахь ХА-тай харьцуулахад 1.1 дахин их байна.

                                                                 Хүйтний улирлын хүхэрлэг хийн дундаж агууламж

2020 оны 10-12, 2021 оны 1-4 дүгээр сарын хүхэрлэг хийн дундаж агууламж 2016-2017 оноос 2.5 дахин, 2017-2018 оноос 3.4 дахин, 2018-2019 оноос 3.1 дахин, 2019-2020 оноос 1.7 дахин тус тус их байна.

Хүйтний улирлын хүхэрлэг хийн дундаж агууламжийг АЧС дахь ХА-тай харьцуулахад 2019-2020 онд 1.3 дахин их, 2020-2021 онд 2.2 дахин их байна.

                                                              Хүйтний улирлын хүхэрлэг хийн сарын  дундаж агууламж

       2020-2021 оны хүйтний улиралд агаар дахь хүхэрлэг хийн сарын дундаж хамгийн их агууламж 2021 оны 1 дүгээр сард ажиглагдсан бөгөөд 2020 оны мөн үетэй харьцуулахад 1.8 дахин их, АЧС дахь ХА-тай харьцуулахад 4.3 дахин их байна.

Эх сурвалж: ЦУОШГ-ын  Орчны шинжилгэний хэлтэс

 

                                                                          ОРЧНЫ БОХИРДЛЫГ БУУРУУЛАХ ҮНДЭСНИЙ

                                                                                       ХОРООНЫ  АЖЛЫН АЛБА

 


Facebook Twitter YouTube