News

“ДЦС-3” ТӨХК-ИЙН ҮНС ХАДГАЛАХ САНГИЙН ТЕХНИКИЙН НӨХӨН СЭРГЭЭЛТИЙН АЖИЛ ЯВАГДАЖ БАЙНА

Published date: 2021/04/23

      Ойрын хоногуудад цаг агаар тогтворгүйшиж, салхины хурд түр зуур ширүүсэх үзэгдэл ажиглагдаж байна. Тухайлбал энэ сарын 21,22- ны өдрүүдэд  Улаанбаатар хотод салхины дундаж хурд 7-12 м/с байсантай холбоотойгоор “ДЦС-3” ТӨХК-ийн 30-40 га талбай бүхий үнс хадгалах сангийн техникийн нөхөн сэргээлтийн ажилд ашиглагдаж байсан сул шорооны овоолго болон үнс агаарт дэгдэж тухайн орчинд агаарын бохирдол үүсгэсэн.

       “ДЦС-3” ТӨХК нь 2021 оны 03 сард шинэ үнс хадгалах сангаа ашиглалтад оруулж хуучин үнс хадгалах сангаа ашиглалтаас гаргаж 2021.03.15-ны өдрөөс эхлэн техникийн нөхөн сэргээлт хийх ажлыг эхлүүлсэн. Тус станцын хуучин үнс хадгалах сан нь 11 га талбайтай бөгөөд нийт талбайн 35 хувьд нь техникийн нөхөн сэргээлт хийгдсэн. Тус нөхөн сэргээлтийн ажил үргэлжлэх явцад дэлхий нийтийг хамарсан цар тахалтай холбоотой бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжиж хөл хорио тогтоосон тул нөхөн сэргээлтэд хэрэглэх шороог тээвэрлэх боломжгүй болсон хэдий ч хүн хүч техник зохион байгуулалтын холбогдох арга хэмжээг авч хоёр гинжит трактороор үнс хадгалах сангийн талбайд асгасан шороог тараах, усалгааны систем ажиллуулж усан толио үүсгэх арга хэмжээг авч ажиллуулж байна.

   Зураг: Станцаас тээвэрлэгдсэн ирсэн үнсний дээд хэсэгт 3-4 см зузаантай усан давхарга үүссэн байдал 

  Иймд “ДЦС-3” ТӨХК-ийн үнс баригч төхөөрөмжүүд нь нойтон үнс баригч бөгөөд одоо ашиглаж байгаа үнс хадгалах санд тээвэрлэгдэн орж буй үнсний дээд хэсэгт усан давхарга үүсгэдэг тул ямар нэгэн байдлаар салхинд хийсэх боломжгүй юм.

Тус станцын хувьд өмнө нь ашиглаад дүүргэсэн үнс хадгалах сангуудад техникийн нөхөн сэргээлт хийж мод, бургас тарьж хүрээлэн буй орчныг бохирдуулахгүй нөхөн сэргээлтийн ажлыг богино хугацаанд хийж гүйцэтгэхээр ажиллаж байна.

 

Зураг: Хуучин үнс хадгалах сан дээр хийсэн нөхөн сэргээлтийн ажил

     Дашрамд сонирхуулахад:  “ДЦС-3” ТӨХК нь 1968 онд анхны суурь тавигдаж ашиглалтанд орсноор 53 дахь жилдээ үйл ажиллагаагаа явуулж байна. Тус компани нь тасралтгүй үйл ажиллагаатай, нүүрсээр ажилладаг, төвийн бүсийн нэгдсэн системийн цахилгаан эрчим хүчний 14,6 хувь, Улаанбаатар хотын дулаан хангамжийн 30,4 хувь мөн технологийн уурын хэрэглээний 47,5 хувийг дангаараа ханган ажилладаг улсын онц чухал обьект юм.

Эх сурвалж: “ДЦС-3 ТӨХК

                                                 ОРЧНЫ БОХИРДЛЫГ БУУРУУЛАХ ҮНДЭСНИЙ

                                                                           ХОРООНЫ ДАРГА

 

 

 

 


Facebook Twitter YouTube