Мэдээ, мэдээлэл

ХҮН БАЙГАЛИЙН ХҮЙН ХОЛБООГ УРЛАГААР ДАМЖУУЛАХЫГ СОЁЛЫН ЯАМ ДЭМЖИЖ БАЙНА

Нийтлэгдсэн огноо: 2021/04/22

     Хотжилт огцом нэмэгдэж байгаа нь төлөвлөлтгүй суурьшлын бүсүүд бий болж, агаар, ус, хөрсний бохирдлыг нэмэгдүүлж, агаарын бохирдол бидний өдөр тутмын амьдралд дан ганц эрүүл мэнд төдийгүй нийгэм, эдийн засаг, санхүүгийн байдал зэрэгт олон талын сөрөг нөлөөллийг үзүүлсээр байна.

    Иймд Соёлын яамны зүгээс иргэд олон нийтэд урлагаар дамжуулан агаарын бохирдлын хор хөнөөлийг ойлгуулах, тулгамдаж буй асуудлуудыг уран бүтээлээрээ дамжуулан экологийн тэнцвэрт байдалд хэрхэн нөлөөлөх, эдгээрийг уран бүтээлдээ тусган харуулснаар олны анхаарлыг бий болгоход уран бүтээлчдийн  оролцоо  чухал хэмээн үзсэн байна.

    Энэ хүрээнд “Байгальд ээлтэй монгол соёл” төсөл, арга хэмжээг зохион байгуулж Монголын Урчуудын Эвлэлээс олон нийтийг цар тахлаас урьдчилан сэргийлэх, нийгмийн сэтгэл зүйд эерэгээр нөлөөлөх, дүрслэх урлагаар дамжуулан гоо зүйн боловсрол олгох, байгальд ээлтэй Монгол соёлыг түгээх зорилгоор уран бүтээлчдийн хамтарсан “Алтан намар” судалбар зургийн үзэсгэлэнг зохион байгуулсан байна.

    Мөн  B CONTEMPORARY ART GALLERY -с зохион байгуулж буй орчин үеийн шинэлэг шийдэл бүхий 50 орчим уран бүтээлчдийн хамтарсан цуврал үзэсгэлэнг 2021.03.20-ноос 2021 оны 5 дугаар сарын 15-ныг хүртэл 5 удаагийн үзэсгэлэнг зохион байгуулан ажиллаж  байна.

     Тус үзэсгэлэнгээр дамжуулан хүн байгаль хоёрын хүйн холбоо, байгаль үгүй байсан бол соёлын талаарх ойлголт байхгүй, Монгол хүний байгальтай харьцах өнөөгийн соёлын талаар уран бүтээлүүдээрээ хүргэхийг зорьж буй аж.

Эх сурвалж: Соёлын яамнаас ОББҮХ-нд ирүүлсэн тайлангаас

                                                                                ОРЧНЫ БОХИРДЛЫГ БУУРУУЛАХ ҮНДЭСНИЙ

                                                                                             ХОРООНЫ АЖЛЫН АЛБА


Facebook Twitter YouTube