Нийтлэгдсэн огноо: 2021/04/22
Жил бүрийн 4-р сарын 22-ны өдрийг дэлхий даяар "Эх дэлхийн өдөр" хэмээн 2009 оноос хойш тунхаглан зарлаж, олон улс орнуудад энэхүү өдрийг угтан эх дэлхийгээ хайрлан хамгаалахыг уриалж олон арга хэмжээг дэлхий даяар зохион байгуулсаар ирсэн.
Анх 1970-аад оны үед ихэнх улс орны Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт байгаль орчныг хамгаалах асуудал төдийлөн чухалчлан тусгагдаагүй байсан тул 1972 онд Стокольм хотноо болсон НҮБ-аас “Хүн төрөлхтөн ба Байгаль Орчин” сэдэвт чуулга уулзалтыг зохион байгуулсан байна.
Энэхүү чуулга уулзалтаар хүн төрөлхтөн, ургамал, амьтан болон эх дэлхийн хооронд салшгүй харилцан хамааралтай тул олон нийтийн анхаарлыг байгаль дэлхийгээ хайрлан хамгаалах, танин мэдэх, хүрээлэн буй орчин, уур амьсгалын өөрчлөлттэй холбоотой тулгарч буй асуудлуудад хандуулах зорилгоор 6 дугаар сарын 5-ны өдрийг Олон улсад “Дэлхийн байгаль орчны өдөр” хэмээн тунхаглан зарласнаас эх түүхтэй аж.
(Эх сурвалж: https://www.un.org/en/observances/earth-day)
Энэ жилийн хувьд уур амьсгалын өөрчлөлт, байгалийн доройтлыг сааруулахад ойрлцоогоор 1 тэрбум хүний оролцоог хангаж, уур амьсгалын өөрчлөлт, байгалийн доройтлоос үүдсэн эрсдэлд тэдний анхаарлыг хандуулж, оролцоог хангах асуудалд тодорхой арга хэмжээ авахыг уриалан зарласан байна. Мөн 2016 онд НҮБ-ын уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг хурлын үеэр баталсан "Парисын хэлэлцээр"-т нэгдсэн олон улс орнууд энэ өдөр олон арга хэмжээг дэлхий даяар зохион байгуулдаг уламжлал тогтжээ.
Манай улсын хувьд зуд, ган, цас, шороон шуурга, үер зэрэг байгалийн аюултай гамшигт үзэгдлийн давтамж, хэмжээ нэмэгдэх зэрэг уур амьсгалын өөрчлөлт нь уламжлалт амьдралын хэв маягт ихээхэн нөлөөлж байна. Монгол орны цаг уурын станцуудын ажигласан мэдээллээр 1940-2015 оны хооронд агаарын жилийн дундаж температур 2.24 хэмээр нэмэгдсэн байна. Монгол Улсын Засгийн газар уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох, сааруулах асуудлыг шийдвэрлэх үндэсний болон салбарын стратеги, бодлогыг батлан ажиллаж байна.
ОРЧНЫ БОХИРДЛЫГ БУУРУУЛАХ ҮНДЭСНИЙ
ХОРООНЫ АЖЛЫН АЛБА
2024/11/19
2024/11/13
2024/11/12
2019/05/16
2018/05/21
2018/05/21
2021/10/12
2021/10/12
2021/10/12
2017/01/16
2014/12/05
2014/12/05