Нийтлэгдсэн огноо: 2021/04/19
Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооны даргын 2021 оны 4 дүгээр сарын 2-ны өдрийн А/10 дугаар тушаалаар “Агаарын бохирдлыг бууруулах, уур амьсгалын өөрчлөлт” хөтөлбөрийн 2021 оны санхүүжилтээр хийгдсэн ажлын явц гүйцэтгэлийг хүлээн авч, дүгнэлт гаргах үүрэг бүхий Ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг батлан гаргасан.
Энэ ажлын хүрээнд ОББҮХ-оос он дамнан хэрэгжиж байгаа 25 ажлын явцыг үнэлэх болон гүйцэтгэлийг дүгнэх Ажлын хэсгийн анхны цахим хуралдаан 4 дүгээр сарын 14-ны өдөр боллоо.
Хурлаар хот суурин газрын гэр хорооллын ариун цэврийн байгууламжийг эрүүл ахуйн стандартын шаардлагад нийцүүлэх замаар боловсронгуй болгох, агаар орчны бохирдлын эх үүсвэр, хор уршиг, сөрөг нөлөөллийн талаар олон нийтэд бодитой мэдээлэл өгч зөв дадал хэвшилд сургах, гэр хорооллын айл өрхийн стандартын шаардлага хангасан сайжруулсан түлшээр хангах, түүхийн нүүрсний хэрэглээг орлуулах, хүчин садалтай цахилгаан халаагуур ашиглах техникийн боломжийг бүрдүүлэх, төвлөрсөн дэд бүтцийн системд холбогдох боломжгүй хэрэглэгчийг хэсэгчилсэн инженерийн хангамжид холбох, дэд төвүүдийг байгуулах, сэргээгдэх эрчим хүчний технологи нэвтрүүлэх зэрэг долоон асуудлыг авч хэлэлцэж ажлын явцыг нь үнэлж үлдэгдэл санхүүжилтийг шийдвэрлэхээр боллоо.
Хэдийгээр цар тахалтай холбоотойгоор бүх нийтийн бэлэн байдалд шилжиж төрийн байгууллага 10 хүртэлх хувь нь ажиллаж байгаа хэдий ч төрийн ажил үйлчилгээг хурдан шуурхай хүргэх зорилгоор Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооны Ажлын албанаас дараагийн ажлын хэсгийн ээлжит хурлыг 4 дүгээр сарын 23-нд хийхээр товлоод байна.
2024/11/19
2024/11/13
2024/11/12
2019/05/16
2018/05/21
2018/05/21
2021/10/12
2021/10/12
2021/10/12
2017/01/16
2014/12/05
2014/12/05