Нийтлэгдсэн огноо: 2014/10/01
Хүн ам олноор суурьших их хотын хувьд агаарын бохирдол бол даван туулах шаардлагатай хөгжлийн томоохон сорилт бөгөөд яг энэ асуудлыг амжилттай даван туулсан бодит жишээ олон байдаг.
Лондон хотын агаарын бохирдол гамшгийн хэмжээнд хүрч түүхэнд Лондонгийн утаан хөшиг нэрээр тэмдэглэгдэн үлджээ.
Лос Анжелесын иргэд агаарын бохирдлыг бууруулах зорилгоор хатуу түлшний хэрэглээгээ багасган, утаагүй бүсийг тогтоож хяналт, хариуцлагын тогтолцоог сайжруулжээ.
Харин Улаанбаатар хотын өнгөрсөн 2 өвлийн агаарын бүтцийг харьцуулан судалж дараахи сонирхолтой үр дүнг Ус цаг уур, орчны шинжилгээний газраас хийсэн байна.
Амьсгалын замыг нарийсгаж, зүрх судасны архаг өвчнийг сэдрээдэг хүхэрлэг хий өнгөрсөн өвөл 20 хувиар буурчээ.
Хүний дархлалын системийн дарангуйлж, уушиг, зүрх судсыг гэмтээдэг тоосонцор 21 хувиар буурсан байна. Гэр хорооллын оршин суугчид жилд дундажаар 5 хувиар нэмэгдэж, утаа ялгаруулах яндангийн тоо төдий хэмжээгээр өссөн боловч агаарын чанарт ахиц гарч байгаа нь томоохон үр дүн юм.
Агаарын бохирдлыг амжилттай бууруулсан бусад хотуудын туршлагаас харахад төр засаг нь оновчтой бодлого, арга замыг тодорхойлж иргэд, оршин суугчид нь дэмжин, хэрэгжүүлж үр дүнд хүрдэг ажээ. Ингээд хамгийн энгийн арга замаар агаарын бохирдлыг бууруулж болох зарим санааг хүлээн авна уу.
Ижил чиглэлд нэг машинаар хамтдаа зорчиж, машины хөдөлгөөнийг багасгаснаар агаарт цацагдах түлшний дутуу шаталтыг бууруулна.
Нийтийн тээврээр зорчицгооё.
Хүн бүр мод тарьцгаая.
Зөв галлагааг хэвшүүлье.
2024/12/24
2024/12/17
2024/12/09
2019/05/16
2018/05/21
2018/05/21
2021/10/12
2021/10/12
2021/10/12
2017/01/16
2014/12/05
2014/12/05