Мэдээ, мэдээлэл

ДАЛАЙ ТЭНГИС НЬ УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТӨД ЧУХАЛ НӨЛӨӨ ҮЗҮҮЛДЭГ БАЙНА

Нийтлэгдсэн огноо: 2021/03/23

      Дэлхийн цаг уурын өдрийг энэ жил “Далай, цаг агаар  ба уур амьсгал” сэдвийн дор тэмдэглэн өнгөрүүлж байна.Далай тэнгис нь орчин үеийн уур амьсгалын өөрчлөлтөд чухал үүрэг гүйцэтгэдэг. Дэлхийн гадаргын 70 хувийг эзлэх далай, тэнгис нь цаг уур, уур амьсгалыг удирдах гол хүчний нэг байдаг байна.

     Ялангуяа далайгаас тропикийн бүсийн ууршилтаас үүсэх үүл нь эх газарт хуурай болон чийгтэй бүсийн хур тунадаст нөлөөлж, нарнаас дэлхийд ирэх энергийн ихэнх хувь далайдаа шингэдэг бөгөөд буцаад тэр хэмжээгээр тропикийн болон түүний гаднах бүсүүдэд далайн хар шуурга, циклон үүсч хөгжих нөхцлийг бүрдүүлдэг байна. Иймээс агаар мандал, далайн харилцан үйлчлэлийг ашиглан цаг агаар, улирлын уур  амьсгалыг  урьдчилан мэдэлээхэд ашигладаг байна.

    Далай тэнгис нь хүлэмжийн хийгээс үүдэлтэй дулаарлын 90 хувийг шингээн хуримтлуулж  байгаагаас гадна  нүүрсхүчлийн хийн ялгарлын 23 хувийг давхар шингээдэг байна. Үүний улмаас нүүрсхүчлийн хийг /CO2/ шингээснээр далайн усны хүчиллэг чанар ихсэж байна. Дэлхийн хүн амын 40 хувь нь далай, тэнгисийн эрэг орчим  амьдрахын зэрэгцээ дэлхийн худалдааны 90 хувиас ч илүү нь далайгаар тээвэрлэгдэн зөөгддөг аж.

     Дэлхийн цаг уурын байгууллага нь НҮБ-ын мэргэшсэн агенлаг бөгөөд 2021 оны Дэлхийнц аг уурын өдрөөр далай, цаг  агаар ба уур амьсгалын хоорондын нарийн төвөгтэй холбоог ойлгохд илүү анхаарч ажиллах уриалгыг дэвшүүлж гишүүн орнууддаа уриалаад байна.

    Энэ өдрийг угтаж манай УЦУОСМХ-ийн газраас эрдэм шинжилгээний бага хурал цахимаар зохион байгуулж уур амьсгалын өөрчлөлтөнд нийцсэн Монгол орны хөгжлийн загварын асуудал болон монгол орны нутаг дахь хэт хүйтрэлийн өөрчлөлт, түүний орчил урсгалын  нөхцөл  сэдвүүдээр мэргэжлийн судлаачид хэлэлцлээ.

Эх сурвалж: Дэлхийн цаг уурын байгууллага                

                                                    ОРЧНЫ БОХИРДЛЫГ БУУРУУЛАХ ҮНДЭСНИЙ

                                                                        ХОРООНЫ АЖЛЫН АЛБА


Facebook Twitter YouTube