Нийтлэгдсэн огноо: 2021/03/15
Монгол Улсын 2021 оны төсвийн тухай хууль баталсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай 39 дугаар тогтоолыг мөн баталсан байдаг. Энэхүү тогтоолын 1.5 дэх заалтад “Төрийн өмчийн ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг, дотуур байрны нүхэн жорлонг орчин үеийн стандарт, шаардлагад нийцсэн ариун цэврийн байгууламжаар солих ажлын санхүүжилтийг “Эрдэнэт” ТӨҮГ-аар нийгмийн хариуцлагын хүрээнд шийдвэрлүүлэн 2021-2022 онд багтаан хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах” гэж заасан. Уг ажлын хэрэгжилтэд хяналт тавих, санал дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг УИХ-аас байгуулсан юм. Тэгвэл өнөөдөр /2021.03.12/ “Төрийн өмчийн ЕБС, цэцэрлэг, дотуур байрны нүхэн жорлонг орчин үеийн стандарт, шаардлагад нийцсэн ариун цэврийн байгууламжаар солих ажлын санхүүжилтийг Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-аар нийгмийн хариуцлагын хүрээнд шийдвэрлүүлэн 2021-2023 онд багтаан хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах тухай” хэлэлцүүлэг Барилгын хөгжлийн төвд зохион байгуулагдлаа.
Хэлэлцүүлэгт УИХ-ын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Б.Баярсайхан, УИХ-ын гишүүн, ажлын хэсгийн гишүүн Ё.Баатарбилэг, Д.Өнөрболор, Ч.Ундрам, Б.Жаргалмаа, БШУЯ-ны ТНБД-аар ахлуулсан дэд ажлын хэсгийн гишүүд, БХБЯ, БОАЖЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга, БХБЯ-ны холбогдох албан тушаалтан, хувийн хэвшлийн төлөөлөл оролцов.
2024/11/19
2024/11/13
2024/11/12
2019/05/16
2018/05/21
2018/05/21
2021/10/12
2021/10/12
2021/10/12
2017/01/16
2014/12/05
2014/12/05