Мэдээ, мэдээлэл

Сайжруулсан шахмал түлшний үйлдвэрлэлийг нэмэгдүүлэхэд шаардлагатай хөрөнгийг санхүүжүүлэв

Нийтлэгдсэн огноо: 2021/02/10

        Монгол Улсын Засгийн газрын тогтоолоор Нийслэлийн БГД, БЗД, СХД, СД, ХУД, ЧД-үүдийн бүх хороодын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа цахилгаан, дулааны эрчим хүч үйлдвэрлэх тусгай зөвшөөрөлтэй ААН-ээс бусад иргэн, аж ахуйн нэгж, байгууллагуудыг 2019 оны 5 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн түүхий нүүрс хэрэглэхийг хориглосон шийдвэр гаргасан билээ.

        Сайжруулсан шахмал түлшний үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх зорилгоор нийслэлийн зүүн бүсэд шинээр барих сайжруулсан шахмал түлшний үйлдвэрийн барилга байгууламж, дэд бүтэц, тээвэр, машин механизм, тоног төхөөрөмжид шаардагдах хөрөнгийг холбогдох ТЭЗҮ, тооцоо судалгаанд үндэслэн Орчны бохирдлыг бууруулах Үндэсний хорооноос санхүүжүүлллээ.

        Гэр хорооллын айл өрхөд цахилгаан эрчим хүчний тарифын хөнгөлөлт үзүүлэх журам”-д аймгийн төв,10 мянгаас дээш хүн амтай сум, суурин газрын гэр хорооллын өрхийн ахуйн хэрэглээ болон халаалтын зориулалтаар хүйтний улиралд орой, шөнийн цагт хэрэглэсэн цахилгааны тарифыг 50 хувиар бууруулж хөнгөлөлт үзүүлэхээр заасныг, Засгийн газрын 2020 оны тогтоолоор  100 хувь болгон өөрчилж цахилгааны шөнийн тарифын хөнгөлөлтийг зөвхөн Улаанбаатар хотод бус 21 аймгийн төв, 10 мянгаас дээш хүн амтай 3 суманд үзүүлэхээр шийдвэрлэсний дагуу  ОББҮХ-оос санхүүжүүлэв.

        Тухайлбал, нийслэлийн 9 дүүрэг, 21 аймаг, 10 мянгаас дээш хүн амтай Өвөрхангай аймгийн Хархорин, Сэлэнгэ аймгийн Мандал, Дорноговь аймгийн Замын-Үүд сумдын нийт 145051 өрхөд 2020 онд шөнийн цагт хэрэглэсэн цахилгаан эрчим хүчний тарифын хөнгөлөлт үзүүлсэн байна.

Засгийн газрын 2020 онд 200, 211 дүгээр тогтоол гарч Коронавируст халдвар (КОВИД-19)-ын цар тахлын улмаас Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэнтэй холбогдуулан нийслэлийн гэр хорооллын иргэдэд дэмжлэг үзүүлэх зорилгоор сайжруулсан шахмал түлшний нэг тонн тутмын үнийг 75 хувиар хөнгөлөх шийдвэрийн дагуу холбогдох арга хэмжээг 2020 оны 12 дугаар сарын 3-ны өдрөөс 2021 оны 4 дүгээр сарын 1-ний өдөр хүртэлх хугацаанд хэрэгжүүлэн ажиллаж байна.

Жич: /2020 оны 01 сарын 19-ний  байдлаар/

                                                                                      Орчны бохирдлыг бууруулах Үндэсний хорооны Ажлын алба


Facebook Twitter YouTube