Нийтлэгдсэн огноо: 2014/10/01
Хятад, АНУ-ын эрдэмтэд Азийн орнуудын агаарын бохирдол дэлхийн бөмбөрцгийн хойд хагасын уур амьсгалд нөлөөлж байгаа гэсэн дүгнэлтэд хүрлээ.
Судалгаагаар агаарт дэгдсэн хорт бодисууд Номхон далайд хүчтэй шуурга үүсгэдгийг тогтоосонбайна. Далайн шуурга нь эргээд Хойд Америкийн уур амьсгалын системийг өөрчилдөг аж.
Уг өөрчлөлт өвлийн цагт бүр илүү мэдрэгддэг. Калифорнийн Технологийн хүрээлэнгийн судлаач Ян Ван “Агаарын бохирдлоор том хэмжээний өтгөн үүл үүсч, их хур тунадас ордог” гэжээ.
Агаарын бохирдол нь зөвхөн орон нутгийн хэмжээний асуудал бус дэлхийн цаг агаар, байгаль орчинд нөлөөлж эхэлсэнд анхаарах цаг нь болсон гэдгийг эрдэмтэд онцоллоо.
Эх Сурвалж: www.ikon.mn
2024/12/24
2024/12/17
2024/12/09
2019/05/16
2018/05/21
2018/05/21
2021/10/12
2021/10/12
2021/10/12
2017/01/16
2014/12/05
2014/12/05