Нийтлэгдсэн огноо: 2014/10/01
Эрүүл мэндийн яамнаас санаачлан Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар Улаанбаатар хотын захирагчийн ажлын алба болон Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар хамтран “Цэвэр орчин-Улаанбаатар” сэдэвт хэлэлцүүлгийг өнөөдөр /2014.04.18/ зохион байгууллаа.
Хэлэлцүүлэгт Эрүүл мэндийн сайд Н.Удвал, Эрүүл мэндийн сайдын ахлах зөвлөх М.Туяа, Нийслэлийн Засаг даргын Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч дарга Ц.Энхцэнгэл, ЭМЯ-ны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Я.Буянжаргал, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын дарга М.Ням-Очир, ЭМЯ-ны Нийгмийн эрүүл мэндийн хэлтсийн дарга Д.Нарангэрэл болон нийслэлийн дүүрэг, хороодын Засаг дарга, Иргэдийн төлөөлөгчийн хурлын тэргүүлэгчид оролцож, хөрс, ус, орчны бохирдол, хог хаягдлын менежментийн талаар ярилцаж, санал солилцлоо.
Хэлэлцүүлгийг Эрүүл мэндийн сайд Н.Удвал нээж хэлсэн үгэндээ, “ДЭМБ-ын тодорхойлсноор нийгмийн эрүүл мэнд гэдэг нь хүн амын эрүүл мэндийн тэгш бус байдлыг багасгаж, нийгмийн бүх буюу дийлэнх гишүүдийн эрүүл мэндийг хамгаалах, дэмжих, амьдралыг нь уртасгахад чиглэгдсэн хүн амын өвчлөл, цаг бус эндэгдэл болон хөдөлмөрийн чадвар алдалтыг бууруулах үндсэн хэрэглүүр болдог.
Эрүүл мэндийн сайд Н.Удвал
Өнөөдөр манай улсын хүн ам 10-20 жилийн өмнөхтэй харьцуулахад илүү эрүүл, удаан амьдарч, Монгол хүний дундаж наслалт уртасч, 2000 онтой харьцуулахад дунджаар 4 насаар нэмэгдсэн зэрэг олон нааштай үзүүлэлт байна. Хэдийгээр эрүүл мэндийн салбарт нийгмийн эрүүл мэндийн хэд хэдэн бодлого, хөтөлбөр хэрэгжиж, ололт амжилт чамгүй байгаач урьдчилан сэргийлэх чиглэл бүх нийтийн үйлс болж чадахгүйгээс тулгамдсан олон асуудал гарч байна.
Хүн амын эрүүл мэндийн байдал нь гадаад, дотоод орчны олон хүчин зүйлийн нөлөөллөөс хамааралтай бөгөөд үүний дотор орчны хүчин зүйлс, ус, хөрс, агаарын бохирдлоос ихээхэн хамааралтай юм.
Тийм ч учраас өнгөрсөн долоо хоногт УИХ-ын нэгдсэн чуулганаар “Агаарын бохирдлын эрүүл мэндэд үзүүлэх нөлөөлөл, нотолгоонд суурилсан судалгаа, шинжилгээний ажлын үр дүн, тулгамдаж буй асуудлын талаар мэдээлэл хийсэн.
Хүн амын эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэх, эрүүл аж төрөх зан үйлийг төлөвшүүлэх зорилгоор Засгийн газрын 224 дүгээр тогтоолоор жил бүрийн 6-р сарын 5-ныг “Дэлхийн орчны өдөр”, 11-р сарын 19-ныг “Дэлхийн “ОО”-ийн өдөр” болгон иргэдэд мэдээлэл сурталчилгааны ажлыг олон улсын байгууллага, төрийн болон төрийн бус байгууллагын дэмжлэгтэйгээр зохион байгуулж ирсэн.
Өнгөрсөн жил “Дэлхийн орчны өдөр”-ийг угтаж, Монгол Улсын Ерөнхий сайдын санаачилга дор "Ариун цэврийн байгууламж, эрүүл ахуйн үзэсгэлэн”-г Эрх чөлөөний талбайд 5-р сарын 25-28-ны өдрүүдэд Ерөнхий сайдын ажлын алба, Эрүүл мэндийн яам, Барилга, хот байгуулалтын яам, Боловсрол шинжлэх ухааны яам болон олон улсын байгууллагуудтай хамтран зохион байгууллаа.
Тиймээс жил бүрийн нэг өдрийг тэмдэглэн өнгөрүүлэхийн ач холбогдол нь хүмүүст хүрээлэн байгаа орчноо хайрлах, гамнах, зөв харьцахыг сануулан мэдлэг, мэдээлэл олгох болон орчны бохирдлыг бууруулах, урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг санаачлан хэрэгжүүлдэгт оршино.
“Халдварт бус өвчнөөс сэргийлэх, хянах” үндэсний анхны хөтөлбөрийг 2006-2013 онуудад хэрэгжүүлж, ХБӨ-ний эрсдэлд хүчин зүйлийг тодорхойлох 10 гаруй судалгаа шинжилгээний ажил хийгдэж, халдварт бус өвчнийг хянах-тандалтын тогтолцоог бий болгожээ. Энэ хөтөлбөрийн хоёр дахь үе шат болох “Амьдралын буруу хэвшлээс үүдэлтэй өвчнөөс сэргийлэх, хянах үндэсний хоёр дах хөтөлбөр”-т /2014-2021 он/ амьсгалын замын өвчлөлийг бууруулах, сэргийлэхэд хүн амын мэдлэг, дадлага, хандлагыг өөрчлөх үйл ажиллагааг эрчимтэй хийхээр тусгаад байна.
Нийслэлийн дүүрэг, хороодын Засаг дарга, Иргэдийн төлөөлөгчийн хурлын тэргүүлэгчид болон бусад албаны хүмүүс
“Эрүүл хот, дүүрэг, сум, баг, ажлын байр, сургууль” үндэсний хөтөлбөрийн хүрээнд Дархан хот хоггүй, цэвэр орчинг бий болгон, эрүүл зан үйлийн төлөвшил бүрдүүлсэн хотоор шалгарлаа. Сайншанд хот, нийслэлийн Багануур, Налайх дүүргүүд эрүүл дүүрэг болохоор ажиллаж байна. Хүний үйл ажиллагаа улам өргөжиж, шинжлэх ухаан, технологи илүү дэвшин дээшлэхийн хирээр нийгэм, эдийн засгийн байдал өөрчлөгдөж хүрээлэн байгаа орчинд нөлөөлж буй сөрөг нөлөөллийг нэмэгдүүлж байна. Үүний хамгийн тод жишээ бол, нүдэнд харагдаж, гарт баригдахгүй, утаа шиг суунаглаж, хамар, цээж хорсгохгүй “Хөрсний бохирдол” гэх чимээгүй тахал Та бидний эрүүл мэндэд заналхийлсэн хэвээр байна” хэмээв.
Үүний дараагаар “Улаанбаатар хотод хог хаягдлын шинэ менежментийг нэвтрүүлэх нь”, “”Улаанбаатар хотын хөрсний бохирдолт, түүнийг бууруулах арга”, “Улаанбаатар хотын хөрсний бохирдлын түвшин” зэрэг сэдвүүдээр үндсэн илтгэлүүд тавигдаж, хэлэлцүүлэг өрнүүллээ.
Улаанбаатар хотын хөрсний бохирдолтын эх үүсвэр нь гэр хорооллын айл өрхийн бохир усны цооног, бие засах газрууд, айл өрх, үйлчилгээний газруудын ил, задгай хаясан хатуу, шингэн хог хаягдлууд, нүүрс, машины түлшний шаталтаас ялгарах хортой бодисуудаас шалтгаалдаг бөгөөд энэ нь хүний эрүүл мэндэд шууд ба шууд бус замаар нөлөөлдөг байна. Жишээлбэл, бохирдсон хөрс шороон дээр хүүхэд тоглох, бохирдсон хөрсний усыг уух , хөрсөнд ургасан жимс ногоог хэрэглэх гэх мэт.
Нийслэл хотод жилдээ 800-850 мянган тонн ахуйн хог үүсдэг бөгөөд орон сууцны нэг иргэн өдөрт 310 гр, гэр хороололын нэг иргэн 980 гр хог нэмдэг гэсэн судалгааны дүн ч гарчээ. Үүнтэй холбоотойгоор нийслэл хотын хог хаягдлын менежментийг сайжруулах хөтөлбөрийг /2013-2016 он/ гарган ажиллаж буй талаараа Нийслэлийн Засаг даргын Нийгмийн асуудал хариуцсан орлогч дарга Ц.Энхцэнгэл танилцуулсан. Харин мэргэжлийн хяналтын байгууллагынхан 9 дүүргийн 54 тогтоогдсон цэгээс жилд 2 удаа хөрсний дээж авч, нян судлал, химийн шинжилгээ хийж, бохирдлын түвшинд үнэлгээ өгдөг байна. Энэ судалгаагаар хөрсөн дэх хар тугалгын хэмжээ өссөөр байгаа аж.
Хөрсийг бохирдлоос хамгаалах, хүний эрүүл мэнд, байгаль орчинд сөрөг нөлөө үзлүүлж буй хүчин зүйлийг багасган, өвчлөл, эндэгдлээс сэргийлэх ажлыг эрчимжүүлэх, үүний тулд төр, засгийн бодлого, зорилтыг орон нутгийн засаг захиргааны нэгж бүхий дүүрэг, хороодын ажилтай уялдуулан зохицуулах үүднээс дараах 3 илтгэлийн хүрээнд тус хэлэлцүүлэгийг өрнүүлж байгаа бөгөөд иргэд болон төрийн байгууллагуудын өмнө ямар хэрэгцээ шаардлага тулгарч байна вэ, түүнд тулгуурласан өөрөөр хэлбэл нийгмийн шаардлагад нийцсэн сургалтыг дүүрэг бүрт зохион байгуулахаар төлөвлөж, эхний уулзалтыг энэхүү арга хэмжээгээр эхлүүлж байгаа ажээ.
Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчтай “Харилцан ойлголцлын санамж бичиг”-ийг батлуулахын өмнө энэхүү арга хэмжээг зохион байгуулж байгаа юм байна.
Мөн Монгол Улсын Засгийн газрын 2013 оны 425 дугаар тогтоолоор “Эрүүл мэндийн үндэсний зөвлөл”-ийг байгуулсан бөгөөд иргэдийн эрүүл мэндийг дэмжих, хамгаалах үйл ажиллагаанд Засгийн газрын манлайлал, бусад салбарын оролцоо, хамтын ажиллагааг ихээхэн чухал хэмээн үзэж хүн амын эрүүл мэндийг дэмжих хамгаалах чиглэлээр идэвх санаачлагатай хамтран ажиллахаа илэрхийлж Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчтай “Харилцан ойлголцлын санамж бичиг”-ийг батлуулахын өмнө энэхүү арга хэмжээг зохион байгуулж байгаа юм байна.
Улаанбаатар хотод хүний буруутай үйл ажиллагаантай холбоотой хөрс бохирдуулагч 8 эх үүсвэр байна гэдгийг мэргэжилтнүүд хэлж байна. Үүнд: “Үйлдвэр, ахуйн хатуу хог хаягдал”, “Айл, өрх, албан байгууллагын стандартын шаардлага хангаагүй энгийн жорлон, угаадасны нүх”, “Хотын мал, амьтан”, “Дулааны цахилгаан станц”, “Халаалтын болон гэр хороолын айл өрхийн зуух”, “Автомашин” түүнчлэн “Барилгажилт, бүтээн байгуулалт” зэрэг юм.
Тухайлбал,
2012 оны техникийн хяналтын үзлэгийн дүнгээр Улаанбаатар хотод нийтдээ 28.9 мянган тээврийн хэрэгсэл хамрагдсан бөгөөд тээврийн хэрэгслийн ихэнх буюу 65.8 хувийг арав ба түүнээс дээш жилээр ашиглаж, хуучирсан тээврийн хэрэгслүүд эзэлж байна. Мал, тэжээвэр амьтдын 2012 оны тооллогоор Нийслэлийн нутаг дэвсгэрт 308.460 толгой мал тоологдсон нь 2011 оноос 10.6 хувиар толгой малаар өссөн хэдий ч мал, амьтны өтөг бууц, ялгадсаар хөрс бохирдож, талхлагдаж байна.
Улаанбаатар хотын нийт өрхийн 38 хувь нь бохир усаа төвлөрсөн системээр, 0.3 хувь нь бие даасан системээр зайлуулж, өрхийн 7.7 хувь бохир усаа задгай асгаж, 0.9 хувь нь бие засах тогтсон газаргүй байна.
Хяналт шалгалтын дүнгээс үзэхэд сургуулийн 100 хүүхдэд ариун цэврийн өрөөний нэг суултуур, 140 хүүхдэд нэг гар угаагуур ногдож байгаа нь эрүүл ахуйн нормоос 3.5-4.0 дахин бага байна. Сургалтын орчны эрүүл ахуй, ариун цэврийн байдлаас шалтгаалан хүүхдийн байгууллагад халдварт өвчин голомтлон гарч байсан.
Орчны бохирдол, ялангуяа хүний үйл ажиллагаатай холбоотой уур амьсгалын өөрчлөлт, дулаарал, байгалийн элдэв гамшиг, үер, зуд, ус, ургамал, амьтан устах, хомсдох зэргээр илэрч, эдгээр нь халдвар, өвчин эмгэг дэлгэрэхэд нөлөөлөх нэг хүчин зүйл болж байгааг тодруулбал, орчны бохирдол нь хүн амын өвчлөлийг 20-30 хувиар нэмэгдүүлж байдгийг эрдэмтэд нотлоод байна.
Үйлдвэрийн болон ахуйн хог хаягдал, эрүүл ахуй, халдвараас сэргийлэх дэглэмийн шаардлага хангаагүй энгийн бие засах газар, бохирын цооногийн тоо олширсонтой холбоотойгоор суурин газрын хөрсний бохирдлын түвшин нэмэгдэж, хүн амын дунд гэдэсний халдварт өвчин гарах хүчин зүйл болж байна. Тухайлбал, Нийслэлийн суурьшлын бүсийн хөрсний 57% нь дунд зэргийн, 16% нь их бохирдолтой ангилалд хамаарч, 2002-2011 онд бүртгэгдсэн нийт вируст хепатитын 64-86%-ийг А вируст гепатитын өвчлөл эзэлж, 10000 хүн амд ногдох өвчлөл 2002, 2007, 2008, 2011 онуудад өндөр байна.
Сүүлийн жилүүдэд ус, хөрсны бохирдол, хур хогтой холбоотойгоор халдварт өвчнүүд ялангуяа гэдэсний халдварт өвчнүүд болох А вируст хепатит, цусан суулга, сальмонеллёз өвчний дэгдэлтүүд гарч байна. Тухайлбал, Нийслэл хотод 2012 онд 24603 хүн халдварт өвчнөөр өвчилсөн нь өмнөх оноос 31.7 хувь буюу 5928 хүнээр, 10000 хүн тутмаас халдварт өвчнөөр өвчилсөн хүний тоо 43.11 промилээр тус тус өсчээ.
Цаашид дараах ажлыг санаачлан хийхээр эхлүүлээд байна. Үүнд:
Улаанбаатар хотод хүний буруутай үйл ажиллагаантай холбоотой хөрс бохирдуулагч 8 эх үүсвэр байна гэдгийг мэргэжилтнүүд хэлж байна.
Эх сурвалж: www.vip76.mn
2024/11/19
2024/11/13
2024/11/12
2019/05/16
2018/05/21
2018/05/21
2021/10/12
2021/10/12
2021/10/12
2017/01/16
2014/12/05
2014/12/05