Нийтлэгдсэн огноо: 2014/10/01
“Агаарын бохирдолгүй Баянгол” уулзалт боллоо
Баянгол дүүргийн Засаг даргын тамгийн газраас санаачилан “Агаарын бохирдол Баянгол” хамтын ажиллагааг сайжруулах уулзалтыг энэ сарын 17-ны өдөр зохион байгууллаа. Энэхүү уулзалтын гол зорилго нь Монгол улсын Засгийн газар, Нийслэлийн нийгэм эдийн засгийн зорилт, бодлогод тулгуурлан энэ онд Баянгол дүүргийн агаарын бохирдлыг бууруулах салбар хорооны ажлын төлөвлөгөөнд энэ чиглэлд хамтран ажиллаж буй яам, агентлаг, нийслэлийн хэрэгжүүлэгч агентлаг, аж ахуйн нэгжүүдийн санал, санаачлагыг тусган, цаашид хамтын ажиллагааг улам боловсронгуй болгоход чиглэгдсэн байсан юм.
Тус уулзалтад Байгаль орчин ногоон хөгжлийн яам, Монгол Улсын засгийн газрын тусгай сан – Цэвэр агаарын сан, Нийслэлийн агаарын чанарын алба, Баянгол дүүргийн агаарын бохирдлыг бууруулах салбар хороо болон “Сэлэнгэ контракшн” ХХК, “Хүрд” ХК, “Үртсэн шахмал түлшний үйлдвэр” НӨҮГ-ууд оролцож өөрсдийн бэлтгэсэн илтгэлийг танилцуулж, санал бодлоо солилцлоо.
Монгол Улсын засгийн газрын тусгай сан – Цэвэр агаарын сангийн гүйцэтгэх захирал Д.Баасан тус сангийн үйл ажиллагааны талаар болон 2014 оны төсвийн төлөвлөгөөний талаар мэдээлэл хийв. 2011 онд БОАЖ-ын сайд, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн хамтарсан тушаал/захиармжийн дагуу тогтоосон нийслэлийн агаарын чанарыг сайжруулах үндсэн бүсийн нэгдүгээр бүсээр Баянгол дүүргийг нэрлэсэн юм. 2012 онд мөн энэхүү бүсийг хэвээр үлдээн шинэчлэн баталсан байдаг. Уулзалтын үеэр ЦАС-ийн зүгээс тус санд эргэн төлөх ёстой БГД-ийн өр авлагыг барагдуулах талаар холбогдох албан тушаалтнуудад сануулга өгсөн байна.
2024/12/24
2024/12/17
2024/12/09
2019/05/16
2018/05/21
2018/05/21
2021/10/12
2021/10/12
2021/10/12
2017/01/16
2014/12/05
2014/12/05