Улаанбаатар хотын агаарын чанарын 7 хоногийн мэдээ /2019.12.02-12.08/

Published date: 2019/12/09

Улаанбаатар хотын агаарын чанарын өнгөрсөн 7 хоногийн мэдээ

/2019 оны 12-р сарын 02-08-ны өдөр/

 

Улаанбаатар хотын агаарт түгээмэл бохирдуулах бодис хүхэрлэг хий /SO2/, азотын давхар исэл /NO2/, тоосонцор /PM10, PM2.5/, нүүрстөрөгчийн дутуу исэл /CO/, озон /O3/-ны агууламжийг тодорхойллоо.

 

Өнгөрсөн 7 хоногийн агаарын чанарын хяналт шинжилгээний дүнгээр Улаанбаатар хотын хэмжээнд агаарын чанар “Бага бохирдолтой” болон “Бохирдолтой” түвшинд хүрсэн байна. Галлагааны эрчимтэй холбоотойгоор PM2.5 тоосонцор, хүхэрлэг хийн агууламж гэр хороолол орчимд буюу  Баянхошуу, Зурагт, 1-р хороолол орчим, автозамын түгжрэлтэй холбоотой PM10 тоосонцор, азотын давхар ислийн агууламж Баруун 4 зам орчим тус тус  нэмэгдсэн байна. Дэлгэрэнгүйг эндээс үзнэ үү.


Facebook Twitter YouTube