Нийтлэгдсэн огноо: 2014/10/01
Улаанбаатар хотын агаарын бохирдлын асуудлыг намар хүйтрэхээр л ярьж эхэлдэг нь нууц биш.
Харин УИХ-ын гишүүн А.Баккей, Р.Гончигдорж, Н.Батцэрэг, Д.Лүндээжанцан, Сү. Батболд, С.Дэмбэрэл нар энэ жишгийг эвдэхээр болжээ.
Тодруулбал дээрх нэр бүхий гишүүд агаарын бохирдолтой тэмцэхтэй холбогдуулан Засгийн газрын тухай хуульд нэмэлт оруулах хуулийн төсөл санаачилжээ. Хуулийн төслөө санаачлаад зогсохгүй энэ хаврын чуулганаар батлуулах зорилт тавьжээ.
Чуулганаар хэлэлцэх асуудлын дарааллыг урьдчилсан байдлаар тогтоодог төрийн байгуулалтын байнгын хорооны дарга А.Бакей хууль санаачлагчдын нэг, мөн УИХ-ын дарга агаарын бохирдлыг гамшгийн хэмжээнд хүрсэн гэж үздэг учраас хаврын чуулганаар хэлэлцэх асуудлын дараалалд энэхүү төслийг түвэггүйхэн багтаасан бололтой. Түүнчлэн агаарын бохирдолтой зөвхөн хүйтрэхээр биш байнга тэмцэх хэрэгтэй гэдэг уриалга уг төслийн хэлэлцүүлэгт “ногоон гэрэл асааж өглөө”.
Засгийн газрын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар өчигдөр хэлэлцэж гишүүдийн олонхи хэлэлцэх нь зүйтэй гэж үзлээ.
Ерөнхийлөгчийн эрхлэх асуудлын хүрээнд багтдаг байсан Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хороог өнгөрсөн намрын чуулганаар Ерөнхий сайдын эрхлэх асуудлын хүрээнд шилжүүлсэн. Харин дээрх хуулийн төслийг баталснаар зөвхөн Ерөнхий сайд төдийгүй бүх яам агаарын бохирдолтой тэмцэх юм байна.
С.Шийлэг
2024/12/24
2024/12/17
2024/12/09
2019/05/16
2018/05/21
2018/05/21
2021/10/12
2021/10/12
2021/10/12
2017/01/16
2014/12/05
2014/12/05