Улаанбаатар хотын агаарын чанарын 7 хоногийн мэдээ /2019.07.29-08.04/

Нийтлэгдсэн огноо: 2019/08/06

Улаанбаатар хотын агаарын чанарын өнгөрсөн 7 хоногийн мэдээ

/2019 оны 7-р сарын 29-өөс 8-р сарын 04-ний өдөр/

Улаанбаатар хотын агаарт түгээмэл бохирдуулах бодис хүхэрлэг хий /SO2/, азотын давхар исэл /NO2/, тоосонцор /PM10, PM2.5/, нүүрстөрөгчийн дутуу исэл /CO/, озон /O3/-ны агууламжийг тодорхойллоо.

 Өнгөрсөн 7 хоногийн агаарын чанарын хяналт шинжилгээний дүнгээр Улаанбаатар хотын агаарын чанар “Цэвэр” болон “Хэвийн” түвшнээс 7 хоногийн дунд үеэс эхлэн ихэнх хяналтын цэгүүдэд “Бага бохирдолтой” түвшинд хүрсэн байна. ОХУ-д гарсан ойн түймрийн утаа агаарын урсгалын дагуу Сэлэнгэ, Орхон, Дархан-Уул аймгийн нутаг дэвсгэрээр илүү ажиглагдан шилжин ирсэн ба түймрийн утаанаас үүсэлтэй РМ10, РМ2.5 тоосонцор, нүүрстөрөгчийн дутуу ислийн агууламж өмнөх 7 хоногийн дундажаас 1.8-2.7 дахин их байна. Дэлгэрэнгүйг эндээс үзнэ үү.


Facebook Twitter YouTube