Улаанбаатар хотын агаарын чанарын 7 хоногийн мэдээ /2019.07.01-07.07/

Нийтлэгдсэн огноо: 2019/07/08

Улаанбаатар хотын агаарын чанарын өнгөрсөн 7 хоногийн мэдээ

/2019 оны 7-р сарын 01-07-ны өдөр/

Улаанбаатар хотын агаарт түгээмэл бохирдуулах бодис хүхэрлэг хий /SO2/, азотын давхар исэл /NO2/, тоосонцор /PM10, PM2.5/, нүүрстөрөгчийн дутуу исэл /CO/, озон /O3/-ны агууламжийг тодорхойллоо.

 Өнгөрсөн 7 хоногийн агаарын чанарын хяналт шинжилгээний дүнгээр Улаанбаатар хотын төв автозамын зангилаа Баруун 4 зам, Бөхийн өргөө орчим азотын давхар исэл,  Баянхошуу, Цахилгаан станц орчимд РМ10 тоосонцор “Бага бохирдолтой” түвшинд хүрсэн байна. Агаар бохирдуулах бодисуудаас PM10 тоосонцрын агууламж их илэрсэн бөгөөд 24 цагийн дундаж хамгийн их агууламж Баянхошуу орчим Агаарын чанарын стандартаас 1.9 дахин их байна. Дэлгэрэнгүйг эндээс үзнэ үү.


Facebook Twitter YouTube