Published date: 2019/05/14
Улаанбаатар хотын агаарын чанарын өнгөрсөн 7 хоногийн мэдээ
/2019 оны 5 дугаар сарын 6-12-ны өдөр/
Улаанбаатар хотын агаарт түгээмэл бохирдуулах бодис хүхэрлэг хий /SO2/, азотын давхар исэл /NO2/, тоосонцор /PM10, PM2.5/, нүүрстөрөгчийн дутуу исэл /CO/, озон /O3/-ны агууламжийг тодорхойллоо.
Өнгөрсөн 7 хоногийн агаарын чанарын хяналт шинжилгээний дүнгээр Улаанбаатар хотын хэмжээнд агаар “Хэвийн” болон “Бага бохирдолтой” түвшинд байлаа. Агаарт PM10 тоосонцрын агууламж бусад бохирдуулах бодисуудаас их илэрсэн бөгөөд 24 цагийн дундаж хамгийн их агууламж Цахилгаан станц орчим Агаарын чанарын стандартаас 3.4 дахин их байна. Дэлгэрэнгүйг эндээс үзнэ үү.
2024/11/19
2024/11/13
2024/11/12
2019/05/16
2018/05/21
2018/05/21
2021/10/12
2021/10/12
2021/10/12
2017/01/16
2014/12/05
2014/12/05