News

"Агаар, орчны бохирдлын эсрэг хүчээ нэгтгэе" чуулган боллоо

Published date: 2019/05/10

2019 онд Орчны бохирдлыг бууруулах Үндэсний хорооноос авч хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөний дагуу “Гэр хорооллын нутаг дэвсгэрт агаарын бохирдлын хяналт мониторинг, туршилт явуулах” ажлын хүрээнд Улаанбаатар хотын төвийн 6 дүүргийн гэр хорооллын айл өрхүүдийн амьдрах орчны судалгаа хийнэ. Энэ судалгаа нь цаашид богино, дунд хугацаанд авах арга хэмжээ, бодлого боловсруулахад чухал суурь өгөгдөл болох юм. Судалгаанд төр ба иргэд ХҮЧЭЭ НЭГТГЭН ажиллах ба нийслэлийн төвийн 6 дүүргийн гэр хорооллын хороо, хэсэг бүрээс сайн дурын ажилтнуудыг хамруулсан 4604 хүн ажиллах юм. Сарын өмнө 4 дүгээр сарын 9-нд Чингэлтэй дүүргийн орон тооны бус 648 ажилтнуудыг хамруулсан “Aгаар, орчны бохирдлын эсрэг хүчээ нэгтгэе” чуулган болсон. Энэ нэг сарын хугацаанд ОББҮХ-ны Чингэлтэй дүүргийн орон тооны бус ажилтнууд маань 21000 гаруй айл өрхөөр явж гэр хорооллын амьдрах орчны судалгааг хийсэн ба эхний үр дүнгүүд гарч эхлээд байна.

Өнөөдөр 2019 оны 5 дугаар сарын 10-ны 930 цагаас УБ паласын Их танхимд Баянгол, Баянзүрх, Сонгинохайрхан, Сүхбаатар, Хан-Уул дүүргийн орон тооны бус ажилтнуудыг хамруулсан “Агаар, орчны бохирдлын эсрэг хүчээ нэгтгэе” чуулган амжилттай зохион байгуулагдлаа.

 

АГААР, ОРЧНЫ БОХИРДЛЫН ЭСРЭГ ХҮЧЭЭ НЭГТГЭЕ!

#ОББҮХ


Facebook Twitter YouTube