Улаанбаатар хотын агаарын чанарын 7 хоногийн мэдээ /2019.04.29-05.05/

Нийтлэгдсэн огноо: 2019/05/06

Улаанбаатар хотын агаарын чанарын өнгөрсөн 7 хоногийн мэдээ

/2019 оны 04.29-05.05-ны өдөр/

Улаанбаатар хотын агаарт түгээмэл бохирдуулах бодис хүхэрлэг хий /SO2/, азотын давхар исэл /NO2/, тоосонцор /PM10, PM2.5/, нүүрстөрөгчийн дутуу исэл /CO/, озон /O3/-ны агууламжийг тодорхойллоо.

Өнгөрсөн 7 хоногийн агаарын чанарын хяналт шинжилгээний дүнгээр Улаанбаатар хотын хэмжээнд Ургах наран хорооллоос бусад хэсэгт агаар “Хэвийн” болон “Бага бохирдолтой” түвшинд байлаа. Харин Ургах наран хороолол орчим автозам засварын ажлын улмаас PM10 тоосонцрын агууламж “Их бохирдолтой”, “Маш их бохирдолтой” түвшинд хүрч байна. Тус цэгт PM10 тоосонцрын 24 цагийн дундаж хамгийн их агууламж Агаарын чанарын стандартаас 7 дахин их байна. Дэлгэрэнгүйг эндээс үзнэ үү.


Facebook Twitter YouTube