Нийтлэгдсэн огноо: 2019/04/29
Улаанбаатар хотын агаарын чанарын өнгөрсөн 7 хоногийн мэдээ
/2019 оны 4-р сарын 22-28-ны өдөр/
Улаанбаатар хотын агаарт түгээмэл бохирдуулах бодис хүхэрлэг хий /SO2/, азотын давхар исэл /NO2/, тоосонцор /PM10, PM2.5/, нүүрстөрөгчийн дутуу исэл /CO/, озон /O3/-ны агууламжийг тодорхойллоо.
Өнгөрсөн 7 хоногийн агаарын чанарын хяналт шинжилгээний дүнгээр Улаанбаатар хотын хэмжээнд 26-ны өдрөөс бусад өдрүүдэд агаар “Хэвийн” болон “Бага бохирдолтой” түвшинд байлаа. Харин 26-ны өдөр хүчтэй шороон шуурганы улмаас Баянхошуу, Цахилгаан станц орчимд “Маш их бохирдолтой”, “Их бохирдолтой” түвшинд хүрч PM10 тоосонцрын агууламж эрс ихэссэн байна. 28-ны өдөр бороо орохын өмнө богино хугацаанд хүчтэй салхилсан хэдий ч 24 цагийн дундажаар агаар “Бага бохирдолтой” түвшинд байсан байна. PM10 тоосонцрын 24 цагийн дундаж хамгийн их агууламж Агаарын чанарын стандартаас 5.4 дахин их байсан байна. Дэлгэрэнгүйг эндээс үзнэ үү.
2024/11/19
2024/11/13
2024/11/12
2019/05/16
2018/05/21
2018/05/21
2021/10/12
2021/10/12
2021/10/12
2017/01/16
2014/12/05
2014/12/05