Нийтлэгдсэн огноо: 2019/04/05
Ажилд авах тухай
Орчны Бохирдлыг Бууруулах Үндэсний Хороонд нягтлан бодогч, хуульч, нярав сонгон шалгаруулж авна.
Нэг. Сонгон шалгаруулалтад орохыг хүссэн иргэн дор дурдсан материалыг бүрдүүлэн өөрийн биеэр ирж бүртгүүлнэ.
Иргэний үнэмлэх, хуулбарын хамт, Төрийн албан хаагчийн анкет, төгссөн сургуулийн диплом, гэрчилгээ, Төрийн албан хаагчийн шалгалт өгсөн эсэх, өгсөн бол он хавсаргах, нийгмийн даатгалын болон хөдөлмөрийн дэвтрийн эх хувь, хуулбарын хамт, мэргэшүүлэх сургалтад хамрагдсан бол гэрчлэх баримт бичгийн эх хувийг хуулбарын хамт, өмнө ажиллаж байсан байгууллагаас ажил байдлын тодорхойлолт, цагдаагийн тодорхойлолт, 3 үеийн намтар.
Хоёр. Сонгон шалгаруулалтад орохыг хүссэн иргэнд тавигдах шаардлага.
Ерөнхий шаардлага: Мэргэжлээрээ 2 ба түүнээс дээш жил ажилласан байх, багаар болон бие даан ажиллах, ачаалал даах чадвартай байх, шаардлагатай тохиолдол илүү цагаар ажиллах боломжтой, ажилд идэвх зүтгэлтэй, хариуцлагатай, хувийн зохион байгуулалт сайтай, компьютерийн өргөн хэрэглээний программууд дээр бүрэн ажиллаж чаддаг.
Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 3 зүйлийн 3.1.7-дахь заалтын дагуу магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургуулийг нягтлан бодох бүртгэл, санхүү, эдийн засгийн мэргэжлээр бакалавр буюу түүнээс дээш зэрэгтэй төгссөн, хугацаа хэтэрсэн зээлийн өр төлбөргүй, захиргааны хариуцлагын тухай хуулийн 36, 43.1, 43.2 дүгээр зүйлийн дагуу захиргааны болон бусад шийтгэлгүй, бие даан санхүүгийн тайлан гаргах чадвартай байх. Мэргэшүүлэх сургалтанд хамрагдсан бол давуу тал болно.
Эрх зүйч мэргэжлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй, нягт нямбай, гэрээ хэлцэл, хууль эрх зүйн баримт бичиг боловсруулах болон хянах чадвартай, төрийн удирдлагын болон хуулийн чиглэлээр мэргэшсэн байх. Мэргэшүүлэх сургалтанд хамрагдсан бол давуу тал болно.
Нягтлан бодох бүртгэл, санхүү, эдийн засгийн мэргэжлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй төгссөн, хугацаа хэтэрсэн зээлийн өр төлбөргүй, 30-аас дээш настай, хэрэглээний программууд бүрэн дээр ажилладаг, тушаал шийдвэр, бүх төрлийн албан бичиг боловсруулах өндөр чадвартай.
Хаяг: Хаяг: Улаанбаатар 15160, Чингэлтэй дүүрэг, Нэгдсэн Үндэстний гудамж 5/2, Засгийн газрын II байр, БОАЖЯ. Холбоо барих утас-(976-51) 261890
2024/12/24
2024/12/17
2024/12/09
2019/05/16
2018/05/21
2018/05/21
2021/10/12
2021/10/12
2021/10/12
2017/01/16
2014/12/05
2014/12/05