Улаанбаатар хотын агаарын чанарын 7 хоногийн мэдээ /2019.02.04-02.10/

Published date: 2019/02/12

Улаанбаатар хотын агаарын чанарын өнгөрсөн 7 хоногийн мэдээ

/2019 оны 02.04-02.10-ны өдөр/

Улаанбаатар хотын агаарт түгээмэл бохирдуулах бодис хүхэрлэг хий /SO2/, азотын давхар исэл /NO2/, тоосонцор /PM10, PM2.5/, нүүрстөрөгчийн дутуу исэл /CO/, озон /O3/-ны агууламжийг тодорхойллоо.

 Улаанбаатар хотын  агаарын чанарын хяналт шинжилгээний дүнгээр өнгөрсөн 7 хоногт агаарын чанарын индексээр “Их бохирдолтой”, “Бохирдолтой”  түвшинд хүрсэн байна. Агаарт PM2.5, PM10 тоосонцрын агууламж хамгийн их байсан бөгөөд эдгээр тоосонцрын 24 цагийн дундаж хамгийн их агууламж Агаарын чанарын стандартаас 5-7 дахин их байлаа. Дэлгэрэнгүйг эндээс үзнэ үү.


Facebook Twitter YouTube