Нийтлэгдсэн огноо: 2014/10/01
Агаарын бохирдлыг бууруулах хязгаарлалтын бүсчлэлд байрлаж байгаа төвийн дулаан нэгдсэн шугам сүлжээнээс алслагдмал хорооны цогцолбор барилгыг сэргээгдэх эрчим хүчээр хангахад зориулж 2014 онд нийслэлийн төсвөөс 1 тэрбум төгрөгийн хөрөнгө зарцуулна. 11 хорооны цогцолбор барилга дээр хэрэгжих уг хөрөнгө оруулалтын ажлыг Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газар зохион байгуулж байгаа бөгөөд тендерийг 03 сарын 10-ний өдөр зарласан байна. Нарны эрчим хүч, нарны вакум коллекторын эх үүсвэртэйгээр хороодын цогцолбор барилгыг эрчим хүчээр хангах шаардлага тавьж байгаа бөгөөд дулаан хангамж болон хэрэглээний халуун усыг сэргээгдэх эрчим хүч ашиглан шийдэх нь агаарын бохирдлыг бууруулах давхар ач холбогдолтой ажил болох юм.
Жич: Нийслэлийн төсвийн хөрөнгөөр 2014 онд санхүүжих хороодын байрыг сэргээгдэх эрчим хүчээр хангах ажлын жагсаалтыг хүснэгтээр танилцуулъя.
/сая төг/
№ |
Төсөл, аргахэмжээнийнэр, хүчинчадал, байршил |
Хугацаа |
Төсөв төртөг |
1 |
Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хорооны цогцолбор барилга |
2014 |
91,0 |
2 |
Чингэлтэй дүүргийн 17 дугаар хорооны цогцолбор барилга |
2014 |
91,0 |
3 |
Сүхбаатар дүүргийн 12 дугаар хорооны цогцолбор барилга |
2014 |
91,0 |
4 |
Сүхбаатар дүүргийн 16 дугаар хорооны цогцолбор барилга |
2014 |
91,0 |
5 |
Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хорооны цогцолбор барилга |
2014 |
91,0 |
6 |
Сүхбаатар дүүргийн 20 дугаар хорооны цогцолбор барилга |
2014 |
91,0 |
7 |
Баянгол дүүргийн 21 дүгээр хорооны цогцолбор барилга |
2014 |
91,0 |
8 |
Баянгол дүүргийн 22 дугаар хорооны цогцолбор барилга |
2014 |
91,0 |
9 |
Баянгол дүүргийн 23 дугаар хорооны цогцолбор барилга |
2014 |
91,0 |
10 |
Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооны цогцолбор барилга |
2014 |
91,0 |
11 |
Баянзүрх дүүргийн 21 дүгээр хорооны цогцолбор барилга |
2014 |
90,0 |
|
ДҮН |
|
1000,0 |
Эх сурвалж : www.time.mn
2024/12/24
2024/12/17
2024/12/09
2019/05/16
2018/05/21
2018/05/21
2021/10/12
2021/10/12
2021/10/12
2017/01/16
2014/12/05
2014/12/05