Published date: 2018/10/09
Засгийн газрын 2018 оны 62 дугаар тогтоол, Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооны 2018 оны 02 дугаар тогтоолыг тус тус үндэслэн нийслэлийн төвийн 6 дүүрэгт түүхий нүүрс хэрэглэхийг хориглох тухай, агаарын чанарыг сайжруулах бүсийн айл өрхөд сайжруулсан түлш нийлүүлэх, үйлдвэрийн үйл ажиллагааг дэмжихээр дараах арга хэмжээг зохион байгуулж байна.
Нийслэлийн агаарын чанарыг сайжруулах бүсийн айл өрхийг сайжруулсан түлшээр хангах, аж ахуйн нэгжийг дэмжих техникийн шаардлагыг хангасан түлш үйлдвэрлэгч аж ахуйн нэгжээс холбогдох материалыг 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 15:00 цаг хүртэл Байгаль орчин, аялал жуулчлалын яамны 207 тоотод хүлээн авна.
Жич: Техникийн шаардлагыг Байгаль орчин, аялал жуулчлалын яамны 207 тоотоос авна уу. Холбоо барих утас: 51-266426
Байгаль орчин, аялал жуулчлалын яам
2024/11/19
2024/11/13
2024/11/12
2019/05/16
2018/05/21
2018/05/21
2021/10/12
2021/10/12
2021/10/12
2017/01/16
2014/12/05
2014/12/05