Нийтлэгдсэн огноо: 2018/09/24
Улаанбаатар хотын агаарын чанарын 7 хоногийн мэдээ
/2018 оны 9-р сарын 17-23-ны өдөр/
Улаанбаатар хотын агаарт түгээмэл бохирдуулах бодис хүхэрлэг хий /SO2/, азотын давхар исэл /NO2/, тоосонцор /PM10, PM2.5/, нүүрстөрөгчийн дутуу исэл /CO/, озон /O3/-ны агууламжийг тодорхойллоо.
Өнгөрсөн 7 хоногийн агаарын чанарын хяналт шинжилгээний дүнгээр Улаанбаатар хотод 7 хоногийн эхээр цаг агаар хүйтэрснээс галлагаа нэмэгдсэн ба замын түгжрэл их байсантай холбоотойгоор гэр хороолол, төв автозамын дагуу цэгүүдэд агаарын чанар “Бага зэргийн бохирдол”-той түвшинд хүрсэн байна. Хамгийн их бохирдолтой PM10 тоосонцрын агууламжийг 2017 оны мөн үетэй харьцуулахад 12 хувиар их, 24 цагийн дундаж хамгийн их агууламж нь Агаарын чанарын стандартаас 2.2 дахин их байлаа. Дэлгэрэнгүйг эндээс үзнэ үү.
2024/12/24
2024/12/17
2024/12/09
2019/05/16
2018/05/21
2018/05/21
2021/10/12
2021/10/12
2021/10/12
2017/01/16
2014/12/05
2014/12/05