Published date: 2018/09/17
Улаанбаатар хотын агаарын чанарын 7 хоногийн мэдээ
/2018 оны 9-р сарын 10-16-ны өдрийг хүртэлх/
Улаанбаатар хотын агаарт түгээмэл бохирдуулах бодис хүхэрлэг хий /SO2/, азотын давхар исэл /NO2/, тоосонцор /PM10, PM2.5/, нүүрстөрөгчийн дутуу исэл /CO/, озон /O3/-ны агууламжийг тодорхойллоо.
Өнгөрсөн 7 хоногийн агаарын чанарын хяналт шинжилгээний дүнгээр Улаанбаатар хотод агаарын чанар хэвийн болон бага зэргийн бохирдолтой байлаа. Тээврийн хэрэгслээс голчлон ялгардаг азотын давхар исэл (NO2)-ийн 7 хоногийн дундаж агууламжийг өмнөх оны мөн үетэй харьцуулахад ижил түвшинд, 24 цагийн дундаж хамгийн их агууламж Агаарын чанарын стандартаас 2.3 дахин их, харин PM10 тоосонцрын агууламжийг 2017 оны мөн үетэй харьцуулахад 9 хувиар бага. 24 цагийн дундаж хамгийн их агууламж Агаарын чанарын стандартаас 1.8 дахин их байлаа. Дэлгэрэнгүйг эндээс үзнэ үү.
2024/11/19
2024/11/13
2024/11/12
2019/05/16
2018/05/21
2018/05/21
2021/10/12
2021/10/12
2021/10/12
2017/01/16
2014/12/05
2014/12/05