Нийтлэгдсэн огноо: 2014/10/01
Өндөр мэдрэмжтэй багаж, тоног төхөөрөмж, сайн чанарын урвалж бодис, бэлтгэгдсэн чадварлаг боловсон хүчин бүхий сайн лабораторийг байгуулсанаар эрдэм шинжилгээ, судалгааны ажил болон хяналт оношлогоог тоон ба чанарын өндөр түвшинд хийж гүйцэтгэх боломжтой юм.
Манай улсад үйл ажиллагаа явуулж байгаа лабораториудыг зорилго чиглэлээс нь хамааруулан Судалгаа шинжилгээний шинж чанартай болон Техно-химийн шинж чанартай хяналтын лабораториуд гэж хоёр хувааж болно. Лабораториудын ихэнхи нь аймаг орон нутгийн болон албан байгууллагын харъяанд, байгууллагынхаа үйл ажиллагааны хүрээнд чиглэл чиглэлээрээ ажиллаж байна. Улсын хэмжээнд үйлчилгээ үзүүлдэг төрөлжсөн томоохон лабораториуд нь багаж тоног төхөөрөмж, эм урвалжийн хангамж, боловсон хүчний нөөц бололцоо харьцангуй сайн юм.
Судалгаа шинжилгээний шинж чанартай лабораториудын тоонд эрдэм шинжилгээний хүрээлэнгүүд, их сургуулиудын эрдэм шинжилгээ судалгааны ажил хийдэг лабораториуд орно. Эдгээр лабораториудын үйл ажиллагаа нь шинжилгээ, судалгааны ажлын зорилго, чиглэлээсээ хамааран өөр өөр байх боловч ажлаа өндөр түвшинд хийж гүйцэтгэж чадахуйц сайн тоног төхөөрөмж, урвалж бодисоор хангагдсан байх нь зүйтэй юм.
Техно-химийн шинж чанартай хяналтын лабораториуд нь түүхий эд, бараа бүтээгдэхүүнд болон байгаль орчинд задлан шинжилгээ хийж, хяналт шалгалт тавьдаг, хүн, малын өвчний оношлогоо хийж үйлчилгээ үзүүлдэг мэргэжлийн хяналт, стандарт хэмжил зүй, эмнэлэг, үйлдвэр, компанийн лабораториуд орно. Эдгээр лабораториудад хүнс, ундны ус, эрдсийн түүхий эд, нефть бүтээгдэхүүн, барилгын материал, мал амьтны гаралтай түүхий эд зэрэг эх орны болон импортоор орж ирж байгаа бүх төрлийн түүхий эд, бараа бүтээгдэхүүнд, байгаль орчин болох ус, агаар, хөрсөнд задлан шинжилгээ, хүн, малын өвчний оношлогоо хийж улс орон, аймаг орон нутаг, харъяалагдаж буй байгууллагадаа үйлчилгээ үзүүлдэг болно. Стандартчилал, хэмжилзүйн үндэсний төв нь (СХҮТ) Монгол улсад үйл ажиллагаа явуулдаг хяналт, сорилтын лабораторуудыг итгэмжлэлд хамруулж тодорхой хугацаагаар эрх өгч ажиллуулж байгаа билээ.
Мөн Монголын Худалдаа, Аж Үйлдвэрийн Тэнхимийн (МХАҮТ) дэргэд итгэмжлэгдсэн лабораториудын үйл ажиллагааг сайжруулах, дэмжлэг үзүүлэх зорилгоор “Итгэмжлэгдсэн лабораториудын зөвлөл” –ийг 2006 онд байгуулж ажиллуулж байна. Улсын хэмжээний судалгаа, шинжилгээний лабораториудын нөхцөл байдал өнөөгийн нийгмийн хэрэгцээ шаардлагыг хангахгүй байгаа учраас эрдэм шинжилгээ, судалгаа, оношлогоо, хяналт, үйлчилгээний үйл ажиллагаа явуулдаг бүх төрлийн лабораториудын үйл ажиллагааг дээшлүүдэхэд (i) материаллаг бааз, мэдлэгтэй боловсон хүчнээр хангах, (ii) хөрөнгө оруулалтыг улсын хэмжээнд лабораториуд хоорондын уялдуулдааг зохицуулж, эрэмбэлж дэс дараалан хийх, (iii) мэргэжлийн боловсон хүчнийг мэргэшүүлэх, лабораторийн тоног төхөөрөмжүүдэд ямар нэгэн доголдол, гэмтэл гарахад түүнийг засах, тохируулах мэргэжилтнүүд бэлтгэх, (iv) лабораториудад хэрэглэж байгаа урвалж бодис, арга аргачлалыг стандартжуулах. Ижил төстэй чиглэлээр ажилладаг лабораториудад хийгдэж байгаа адилхан шинжилгээний дүн өөр өөр гарахад нөлөөлж буй хүчин зүйлс нь хийж байгаа арга, ашиглаж байгаа эм, урвалж, багаж тоног төхөөрөмж, боловсон хүчний мэдлэг чадвар, ур дүй зэргээс хамаарч байгаа юм.
2024/12/24
2024/12/17
2024/12/09
2019/05/16
2018/05/21
2018/05/21
2021/10/12
2021/10/12
2021/10/12
2017/01/16
2014/12/05
2014/12/05