Нийтлэгдсэн огноо: 2018/06/25
Улаанбаатар хотын агаарын чанарын 7 хоногийн мэдээ
/2018 оны 6-р сарын 18-24-ний өдрийг хүртэлх/
Улаанбаатар хотын агаарт түгээмэл бохирдуулах бодис хүхэрлэг хий /SO2/, азотын давхар исэл /NO2/, тоосонцор /PM10, PM2.5/, нүүрстөрөгчийн дутуу исэл /CO/, озон /O3/-ны агууламжийг тодорхойллоо.
Өнгөрсөн 7 хоногийн агаарын чанарын хяналт шинжилгээний дүнгээр Улаанбаатар хотын төв автозамын дагуу Баруун 4 зам, 13-р хороолол орчим болон бүтээн байгуулалтын ажилтай холбоотойгоор 100 айл, Баянхошуу орчим PM10 тоосонцор, азотын давхар исэл “Бага зэргийн бохирдолтой” түвшинд хүрсэн байна. Хамгийн их бохирдолтой PM10 тоосонцрын 7 хоногийн дундаж агууламжийг өмнөх оны мөн үетэй харьцуулахад ижил түвшинд, харин 24 цагийн дундаж хамгийн их агууламж агаарын чанарын стандартаас 2.1 дахин их байлаа. Дэлгэрэнгүйг эндээс үзнэ үү.
2024/12/24
2024/12/17
2024/12/09
2019/05/16
2018/05/21
2018/05/21
2021/10/12
2021/10/12
2021/10/12
2017/01/16
2014/12/05
2014/12/05