Published date: 2018/06/11
Улаанбаатар хотын агаарын чанарын 7 хоногийн мэдээ
/2018 оны 6-р сарын 04-10-ны өдрийг хүртэлх/
Улаанбаатар хотын агаарт түгээмэл бохирдуулах бодис хүхэрлэг хий /SO2/, азотын давхар исэл /NO2/, тоосонцор /PM10, PM2.5/, нүүрстөрөгчийн дутуу исэл /CO/, озон /O3/-ны агууламжийг тодорхойллоо.
Өнгөрсөн 7 хоногийн агаарын чанарын хяналт шинжилгээний дүнгээр Улаанбаатар хотын төв автозам дагуу PM10 тоосонцор, азотын давхар ислийн бохирдол “Бага зэрэг” байсан бол бусад цэгт “Хэвийн” түвшинд байлаа. PM10 тоосонцрын 7 хоногийн дундаж агууламжийг өмнөх оны мөн үетэй харьцуулахад 22%-иар бага, азотын давхар ислийн агууламж 23%-иар бага, 24 цагийн дундаж хамгийн их агууламж агаарын чанарын стандартаас тус бүр 1.9 дахин их байлаа. Дэлгэрэнгүйг эндээс үзнэ үү.
2024/12/24
2024/12/17
2024/12/09
2019/05/16
2018/05/21
2018/05/21
2021/10/12
2021/10/12
2021/10/12
2017/01/16
2014/12/05
2014/12/05