Published date: 2018/04/18
Улаанбаатар хотын агаарын чанарын 7 хоногийн мэдээ
/2018 оны 4-р сарын 9-16-ны өдрийг хүртэлх 7 хоногт/
Улаанбаатар хотын агаарт түгээмэл бохирдуулах бодис хүхэрлэг хий /SO2/, азотын давхар исэл /NO2/, тоосонцор /PM10, PM2.5/, нүүрстөрөгчийн дутуу исэл /CO/, озон /O3/-ны агууламжийг тодорхойллоо.
Өнгөрсөн 7 хоногийн агаарын чанарын хяналт шинжилгээний дүнгээр Улаанбаатар хотын хэмжээнд агаарын чанар ихэнх өдрүүдэд “Хэвийн” болон “Бага” зэргийн бохирдолтой байсан байна. 4 дүгээр сарын 13-нд 7-9 мм хэмжээний тунадас орсонтой холбоотойгоор агаар дахь PM2.5, PM10 тоосонцрын 7 хоногийн дундаж агууламж 2017 оны мөн үетэй харьцуулахад 36-42%-иар бага байсан бол 24 цагийн дундаж хамгийн их агууламж агаарын чанарын стандартаас 1.3-1.8 дахин их байна. Дэлгэрэнгүй мэдээг хавсралтаас үзнэ үү.
2024/12/24
2024/12/17
2024/12/09
2019/05/16
2018/05/21
2018/05/21
2021/10/12
2021/10/12
2021/10/12
2017/01/16
2014/12/05
2014/12/05