Улаанбаатар хотын агаарын чанарын 7 хоногийн мэдээ /2018 оны 4-р сарын 9-16/

Нийтлэгдсэн огноо: 2018/04/18

Улаанбаатар хотын агаарын чанарын 7 хоногийн мэдээ

/2018 оны 4-р сарын 9-16-ны өдрийг хүртэлх 7 хоногт/

 

Улаанбаатар хотын агаарт түгээмэл бохирдуулах бодис хүхэрлэг хий /SO2/, азотын давхар исэл /NO2/, тоосонцор /PM10, PM2.5/, нүүрстөрөгчийн дутуу исэл /CO/, озон /O3/-ны агууламжийг тодорхойллоо.

Өнгөрсөн 7 хоногийн агаарын чанарын хяналт шинжилгээний дүнгээр Улаанбаатар хотын хэмжээнд агаарын чанар ихэнх өдрүүдэд “Хэвийн” болон “Бага” зэргийн бохирдолтой байсан байна. 4 дүгээр сарын 13-нд 7-9 мм хэмжээний тунадас орсонтой холбоотойгоор агаар дахь PM2.5, PM10 тоосонцрын 7 хоногийн дундаж агууламж 2017 оны мөн үетэй харьцуулахад 36-42%-иар бага байсан бол 24 цагийн дундаж хамгийн их агууламж агаарын чанарын стандартаас 1.3-1.8 дахин их байна. Дэлгэрэнгүй мэдээг хавсралтаас үзнэ үү.

 

 


Facebook Twitter YouTube