Published date: 2018/04/13
Улаанбаатар хотын хүйтний улирлын агаарын чанарын төлөв байдал
/2018 оны 3 дугаар сар/
Улаанбаатар хотын агаарын чанарыг гэр хороолол, автозам, орон сууцны хороолол, үйлдвэрийн дүүрэг орчмын 15 цэгт агаар бохирдуулах бодис болох хүхэрлэг хий (SO2), азотын давхар исэл (NO2), РМ2.5, PM10 тоосонцор, нүүрстөрөгчийн дутуу исэл (CO), озон (О3) болон цаг уурын үзүүлэлтүүдийг автомат багажаар болон химийн аргаар тодорхойлж байна.
2017-2018 оны хүйтний улирал буюу 2017 оны 10-12 дугаар сар, 2018 оны 1-3 дугаар сарын Улаанбаатар хотын агаар дахь агаар бохирдуулах бодисын дундаж агууламжийг өмнөх оны мөн үеийн дундаж агууламжтай харьцуулахад PM10 тоосонцор 4мкг/м3-ээр буюу 3%-аар, PM2.5 тоосонцор 11мкг/м3-ээр буюу 8%-аар, хүхэрлэг хий 12мкг/м3-ээр буюу 25%-аар, азотын давхар исэл 3мкг/м3-ээр буюу 5%-аар тус тус бага байлаа. Дэлгэрэнгүй мэдээг хавсралтаас үзнэ үү.
2024/11/19
2024/11/13
2024/11/12
2019/05/16
2018/05/21
2018/05/21
2021/10/12
2021/10/12
2021/10/12
2017/01/16
2014/12/05
2014/12/05